Дахин хоёр монгол дипломат ажилтан тамхины хэргээр баригджээ

Twitter Print
2019 оны 11-р сар 15-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Латвийн Гааль, татварын цагдаагийн газраас хуурамч дипломат дугаартай тээврийн хэрэгслээр их хэмжээний тамхи тээвэрлэж явсан Монголын хоёр иргэнийг саатуулжээ.

Тодруулбал, Беларусаас Латвид ирсэн монгол иргэдийн жолоодож явсан хоёр машиныг тус улсын гааль, татварын албаныхан шалгасан аж. Ингэхэд автомашины бичиг баримт болон дипломат дугаар нь хуурамч гэх зөрчил илэрсэн байна. 

Ингээд сэжигтэй машиныг мөрдөгч нохой, орчин үеийн техник ашиглан, нарийвчлан шалгахад машинаас 5 сая 132 мянга 800 ширхэг янжуур тамхи илэрчээ.

Энэ хэрэгт Монголын 1979 болон 1984 онд төрсөн хоёр иргэнийг сэжигтнээр тооцож,  эрүүгийн хуулийн 275 зүйлийн 1, 190 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалж: Baltic News Network

Г.Ананд

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зориг

      (103.212.119.101) 2019-11-18 07:30
      • 0
      • 0

      Үнхээр үнэн бол энэ тамхичидыг нь дэлхий даяар зарлаад манай консулын газар ,элчин сайдын яам ийм ачаа явуулдаггүй явж байгаа бүх ачааг шалгаж үзээрэй гээд залруулчихаж энэ сайдыг огцоруулчихмаар юмаа

      Хариулах