Та бусдад нөлөөлж чаддаг уу?

2017 оны 04-р сар 20-нд 11:55 цагт
Мэдээний зураг,

Нөхцөл байдал хүмүүст нөлөөлж, хүссэн зүйлээ авч чадах эсэх, амжилтанд хүрэх, өөрийнхөөрөө амьдарч чадах, эс чадах зэргийг нь тодорхойлдог. Хичнээн зөв бодолтой, оновчтой санаатай байсан ч түүнийгээ хүмүүст итгүүлж, нөлөөлж чадахгүй бол нэмэргүй. Харин та бусдад нөлөөлж чаддаг уу?

1. Та өөрийгөө жүжигчин, эсвэл улс төрийн зүтгэлтэн болсон гэж төсөөлж чадах уу?

2. Хачин, сонин хувцаслаж, этгээд авирлаж явдаг хүмүүс таны дургүйг хүргэдэг үү?

3. Өөрийн сэтгэлийн нандин зүйлийн талаар бусадтай хэлэлцэн ярьж чаддаг уу?

4. Өчүүхэн төдий л хүндэтгэсэн байдлаар харьцах хандлага гарахыг мэдэрвэл нэн даруй хариуг нь өгдөг үү?

5. Таны хувьд хамгийн чухал гэж байсан салбарт хэн нэг нь амжилтанд хүрвэл та сэтгэлээр унадаг уу?

6. Өөрийн эрхэлж байгаа ажилд гарамгай амжилт гаргахын тулд ямар нэгэн маш хүнд, хэцүү даалгавар биелүүлэх дуртай юу?

7. Өөрийн ажиллаж байгаа салбарт амжилтанд хүрэхийн тулд байгаа бүгдээ золиослож чадах уу?

8. Ажил төрөл, зугаа цэнгэлээ нэг бүрчлэн төлөвлөж, ойлгомжтой, нэг хэвийн амьдрахыг хүсдэг үү?

9. Сайн мэддэг хэдэн хүнээс бусадтай нь найзлах гэж хичээдэггүй хүн мөн үү?

10. Гэрийнхээ тавилгыг өөрчлөх, засвар хийх дуртай юу?

11. Байнга тулгардаг асуудлыг өмнө нь огт туршиж байгаагүй шинэ аргаар шийдэх дуртай юу?

12. Өөртөө хэт итгэлтэй, давилуун хүмүүсийн янзыг үзэж шоглох дуртай юу?

13. Дарга эсвэл танаас илүү нэр хүндтэй хэн нэгэн ямар алдаа гаргасан гэдгийг нотлох гэж зүтгэдэг үү?

Оноогоо тоол

Асуулт№

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

Тийм

5

0

5

5

5

5

5

0

0

5

5

5

5

Үгүй

0

5

0

0

0

0

0

5

5

0

0

0

0

Тайлбар: 36-65 оноо. Бусдад нөлөөлж сургах, зөв замыг зааж өгөх болон өөрт ашигтай байлгахад хэрэгтэй бүх чанар танд байна. Иймэрхүү нөхцөл байдалд та өөрийгөө хорьж, хазаарлалгүйгээр бусдад хэлэх гэсэн зүйлээ хэлж, ойлгуулж чаддаг. Та хүн зөвхөн амин хувиа хичээж, бусдаасаа тасарсан байдалтай байх ёсгүй гэж боддог. Харин ч эсрэгээрээ, хүн ямагт бусдад заах, сургах, гаргасан алдааг нь хэлэх зэргээр бусадтайгаа идэвхитэй байдлаар зэрэгцэн амьдрах ёстой гэдэгт та итгэлтэй байдаг. Иймэрхүү харьцааг таалдаггүй нэгийг нь өрөвдөх хэрэггүй гэдэгт та итгэлтэй байдаг. Гэхдээ хэт туйлшран хэнээтэн, дарангуйлагч болохгүйн тулд та тун анхааралтай, болгоомжтой байх хэрэгтэй гэдгийг сануулъя.

30 ба түүнээс бага оноо. Та олон асуудлын талаар хамгийн зөв, оновчтой санаа бодолтой байх нь олон ч түүнийгээ хүмүүст ойлгуулах итгүүлж, өөрийн талд татах чадвараар дутмаг хүн бололтой. Та өөрийнхөө болон бусдын амьдралыг эрүүл ухаан, сахилга бат, эелдэг харьцааны зарчимд захирагддаг байх ёстой бөгөөд урьдчилан таах аргагүй зүйл гэж гарах ёсгүй гэж үздэг. Ямар нэг зүйлийг албадлагаар хийхэд та дургүй. Ийм ч учраас та биеэ хэт барих, олон зүйл дээр санал бодлоо хэлэлгүй дуугүй суусаар хүмүүст өөрийгөө буруугаар ойлгуулан, тавьсан зорилгодоо хүрч чадахгүй байх нь олон.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.