116-дугаар тусгай сургууль ус, цахилгаан, хүнсгүй болсон гэв

Twitter Print
2020 оны 10-р сар 07-нд 10:29 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн зургаан жилийн хугацаанд харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр есөн хүнийг томилсон байна.  Тиймээс сургуулийн  хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрсэн учраас тус сургуулийн багш нар ажил хаяж өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. 116 дугаар сургуулийн хөгжмийн багш Л.Эрдэнэбилэг "Манай сургууль улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог ганц сургууль юм.

БШУЯ-наас удаа дараа тусгай хэрэгцээт боловсролын талаар ямар ч мэдлэггүй, туршлагагүй хүнийг авчирч томилоод байгааг эсэргүүцэж байна. Ямар ч сайн захирал байсан тусгай сургуулийн онцлогийг мэдэхгүйгээс болоод хүндрэл үүсдэг. Бид БШУЯ-наас захирал болохыг хүсдэг хүмүүсийг манай сургууль дээр авч дадлага хийлгэхээ болиоч ээ гэж шаардаж байна” гэв.  Багш нар мэргэжлийн хүн захирлаар томилохыг хүсэж буйгаа хэллээ.

Одоогийн байдлаар тусгай сургууль ус, цахилгаангүй, дотуур байр хүнсгүй болоод байгаа аж.  116 дугаар сургуулийн хоёр багш есдүгээр сарын 21-23-нд хоёр хоногийн турш БШУЯ-ны гадаа өлсгөлөн зарлаж байсан бөгөөд энэ сарын 2-нд мөн яамандаа шаардлага хүргүүлж, ажлын тав хоног хариу хүлээж байгаа ажээ. БШУЯ багш нарын шаардлагыг биелүүлэхгүй бол ажил хаялт, өлсгөлөнг давхар зарлана гэв.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.