Хакухо Даваажаргал Хөдөлмөрийн баатар боллоо

Twitter Print
2015 оны 02-р сар 17-нд 12:36 цагт
Мэдээний зураг,

Хоёр хоногийн дараа Монголын уламжлалт Цагаан сарын баяр тохионо. Энэхүү баярын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган нэр бүхий хүнийг төрийн одон медалиар шагналаа. Японы мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозүна Хакухо Даваажаргалд Хөдөлмөрийн батаар цол хүртээсэн юм. Олон зуун жилийн түүхтэй мэргэжлийн сумогийн дээд зиндаанд өмнө нь домогт их аварга Тайхо 32 удаа түрүүлээд байсан бол манай бөх Хакухо энэ оны нэгдүгээр сард энэхүү амжилтыг нь 33 болгон ахиулсан билээ.

Хакухогийн аав Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн анхны мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аваргын анхны хүрэл медальт, үндэсний бөхийн дархан аварга Ж.Мөнхбат гэдгийг ард түмэн андахгүй мэднэ. Монгол улсын түүхэнд аав, хүү хөдөлмөрийн баатар төрсөн анхны тохиолдол нь энэ болж байна.

Мөн өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар дараах хүмүүс төрийн одон, медаль, цол тэмдгээр шагнагдлаа.

Гавьяат малчин П.Батпүрэв, Д.Дашзэвэг

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Н.Лувсангомбо

Байгаль орчны гавьяат ажилтан Ж.Баатарсүрэн

Гавьяат барилгачин С.Сандавдовжид, Ч.Баатаржав

Гавьяат тамирчин М.Ананд, С.Заяа

Гавьяат багш Д.Амар, С.Батсүрэн, Д.Мандахсан, Ж.Оюунчимэг, З.Хишигжаргал

Гавьяат дасгалжуулагч Л.Ням, Ч.Раднаабазар

Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Пүрэв, Д.Галбадрах

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор сүмоч Б.Дашням нарыг тус тус шагналаа.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.