“Ювентус” дөрвөн цом хүртэх боломжоо хадгалсаар байна

Twitter Print
2015 оны 02-р сар 17-нд 12:17 цагт
Мэдээний зураг,

Италийн “Сери А”-гийн 23-р тойргийн тоглолтууд боллоо. Энэ улиралд Турин хотын “Ювентус” клуб 54 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа бол нийслэлийн байг “Рома” 47 оноотой удаалж байна. 23-р тойрогт “Верона”-“Сампдория” 2:1, “Палермо”-“Наполи” 3:1, “Фиорентина”-“Сассуола” 3:1, “Женоа”-“Хеллас” 5:2, “Интер Милан”-“Аталанта” 4:1, “Лацио”-“Удинезе”-г 1:0-ээр хожсон бол “Ювентус”-“Сесена” 2:2, “Турин”-“Кальяри” 1:1, “Милан”-“Эмполи” 1:1-ээр тус тус тэнцсэн аж.

Энэ долоо хоногт “Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16-гийн тоглолт эхэлж байгаа. Итали улсыг төлөөлж “Ювентус” хасагдах шатанд үлдсэн. “Хуучин ноёд” 24-ны шөнө талбай дээрээ Германы “Боруссия Дортмунд” клубтэй эхний тоглолтыг хийнэ. Тэд энэ улиралд дөрвөн хүртэх боломжтой. Харин “Рома” 2014-2015 оны улирлын эхний шатанд “үхлийн” хэсгийн сугалаа татаж, Германы “Бавари Мюнхен”, Английн “Манчестер Сити”, ОХУ-ын “ЦСКА Москав”-тай тоглосон гуравдугаар байр эзэлсэн. Улмаар “Европа лиг”-т тоглож байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.