Линдсэй Лохан Парис Хилтоны ахыг зодуулжээ

Twitter Print
2013 оны 12-р сар 09-нд 15:15 цагт
Мэдээний зураг,

Парис Хилтон дүү Никки Хилтоны хамт Баасан гарагийн үдэш Миамигийн тансаг үдэшлэгт оролцжээ. Гэтэл маргааш нь жүжигчин Линдсэй Лохан түүний ах Барроныг хүн хөлсөлж хэрцгийгээр зодуулж, хүнд гэмтээсэн байна. 

Линдсэй Лохан нь ижил хүйстэн бөгөөд түүний найз бүсгүй Лилог нь доромжилсон гэж ийм үйлдэл гаргасан бололтой. Учир нь Лило уг Баасан гаригийн үдэшлэгт Парис, Никки нар өөрийг нь муулж байхыг сонсч найз бүсгүйдээ ховлосон бололтой.

Парис Инстаграм хуудаснаа ахынхаа гэмтсэн зургийг тавьж “Хэн ч миний гэр бүлийг хүнд байдалд оруулах ёсгүй” гэсэн бол, Ник Хилтон “Ямар аймшигтай зүйл болов оо, манай гэр бүлийг оролдсон хэн ч сайнаа үзэхгүй” гэж твитертээ жиргэжээ. 

Д. Энхнаран

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.