Мацаг гэж үнэндээ юу вэ

Twitter Print
2021 оны 12-р сар 03-нд 09:56 цагт
Мэдээний зураг,

Ойлгоход маш амархан. Тодорхой хугацааны турш энерги үүсгэх хоол, хүнс хэрэглэхгүй хоосон байх тэр хугацааг мацаг гэнэ. Мацаг нь дотроо хуурай болон усан мацаг гэж бий. Хугацааны хувьд урт, богино, хэсэгчилсэн гэж байна. Өөрөөр жүүсэн мацаг энэ тэр гэж огтхон ч байхгүй.

Хуурай мацаг: Огт шингэн зүйл хэрэглэхгүй.

Усан мацаг: Шингэн хэрэглэнэ.

  • Ус голдуу хэрэглэнэ.

  • Цай байж болно. Өдөрт 1-2 аяга /Гэхдээ ургамлын хандных байвал сайн. Огтхон ч сахаргүй, сүүгүй цэвэр шингэн цай. Энэ нь энерги үүсгэхгүй/

  • Цэвэр хар кафе /Өдөрт нэг аягаас илүү биш байвал сайн. Огт чихэргүй, тосгүй, сүүгүй/

  • Тунгалаг шөл /Энерги үүсгэгч огт байхгүй/. Гэрийн аргаар бэлтгэдэг.

Эдгээрийг хэрэглэж болно. Хугацаа нэгээс 40 хоног хүртэл. Хамгийн дээд талыг нь 40 гэж үзнэ. Маш сайн анхаараарай. Үргэлжлэх хугацаа нь хувь хүний нөөц энерги, биеийн онцлог, чадамж бололцооноос шууд хамаарна.

Ерөнхийдөө 42 цагаас дээш хугацааг уртасгасан, 3-аас дээш хоногийн мацагийг урт гэж ойлгож болно.

Хэсэгчилсэн мацаг:

  1. 24 цаг /Долоо хоногт нэг удаа 24 цаг/

  2. 2. 36 цаг /долоо хоногийн 36 цаг хоосон байх/

  3. 42 цаг /7 хоногийн 42 цаг хоосон байх/

  4. 2/5 /Долоо хоногийн хоёр өдрийг хөнгөн хоолтой өнгөрөөх, энэ өдрийн калорийн дээд хэмжээ 500 ккалаас хэтрэхгүй байх. Өөрөөр хэлбэл, жимс ногоо голчлон хэрэглэнэ гэсэн үг/

  5. 8/16 Нэг өдрийн найман цагт хооллоод, 16 цагт нь хоосон байх.

Гэсэн төрлүүдтэй байна. Мацаг гэдэг шинэ зүйл биш, мартагдсан хуучин эртний аргыг одоо үед сэргээж гаргаж ирж байгаа. Мацаглах үед хүний биед биологийн урвал явагддаг. Жишээ нь, эхний ээлжинд үлдэгдэл хоолоо бүрэн задалж эхэлнэ. Дараа нь элгэнд хуримтлагдсан энергиэ хэрэглэнэ. Дараа нь булчин эдээ задалж, энерги болгон хувиргаж хэрэглэнэ. Дараа нь өөхөн эдээ задалж, энерги болгож хэрэглэж, улмаар хэрэггүй бодисоо устгаж эхэлнэ.

Image result for мацаг барих

Эдгээр нь дэс дараалсан үе шаттай явагддаг нарийн процесс. Энэ өөрчлөлтийн үед тухайн хүний онцлог, биеийн байдлаас хамаараад толгой өвдөх, бөөлжих, хэт өлсөх мэдрэмж нэмэгдэх гэх мэт өөр олон зовиурууд илэрч бас илрэхгүй ч байж болно. Энэ үед зөвхөн хор гадагшилж байна ингэх ёстой гэж андуурч болохгүй. Магадгүй та өөртөө тохироогүй хэт хүндэдсэн мацгийг ч сонгосон байж болно шүү дээ.

Мацгийн үед явагддаг хүнд хэрэгтэй хамгийн гол процесс кето синтез. Энэ кето професыг үүсгэсэн үед танд ашигтай. /Энэ үед л ёстой хор гадагшилж, өөх хайлж эхэлдэг үе/. Энэ үед биед ч бас таагүй мэдрэмжүүд гарч эхэлнэ. Энэ үеийн толгой өвдөлтөд жүүс, зөгийн бал, янз бүрийн сироп хэрэглэж болохгүй. Учир нь эдгээр нь хялбар шингэдэг нүүрс ус учир кето процессыг таслан зогсоодог. Кето процессыг таслан зогсооход ерөнхийдөө таны гаргасан хүч хөдөлмөр үр дүнгүй болж хувирч байгаа юм.

Бас мацаг барингуут л автофаг шууд явагддаг гэж ойлгож болохгүй. Үүнээс гадна инсулинорезистансе гэдэг зүйл бас яригдана. Энэ процесс нь мацаг тайлсны дараа эргээд урьд байснаасаа илүү жин нэмэх, өөрөөр хэлбэл мацгаас гарсны дараа хэмжээ хязгааргүй идэх, өөрийн эрхгүй идэх хүслээ дарж чадахгүй болох гэх мэт маш олон зүйл яригдана. Энэ бүгдийг дэлгэрэнгүй ойлгох хэрэгтэй.

Иймээс мэддэг, мэргэжлийн хүнтэй ярилцаж зорилгоо тодорхойлох, өөрт тохирсныг сонгон хэрэгжүүлэх, хэрэгжүүлэх явцад гарах сөрөг мэдрэмжинд авах арга хэмжээ түүнийг даван туулахад суралцах.

Танд амжилт хүсье.

Санжаа Отгонтуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.