
Санкт-Петербург дахь форум: Орос – шударга зах зээлийн сүүлчийн газар мөн үү?
Нутаг дэвсгэр эзлэх колоничлолыг орлосон санхүүгийн колоничлол нь 20-р зууны хоёрдугаар хагаст л тусгаар тогтнолын замд орсон Ази, Африкийн орнуудаас бусдад үлгэр домог байсаар ирсэн. Дэлхийн эдийн засгийн орчин үеийн аваргууд болох Хятад, Энэтхэг улсууд өөрсдийн нутаг дэвсгэр дээр гадаадын засаг захиргааны дарамтыг бодитоор үзэж, энэ зовлонтой туршлагыг яс махан дээрээ биечлэн мэдэрсэн. Энэ туршлага нь өмнөх дэлхийн санхүүгийн дэг журмын ойлгомжгүй байдлыг нүдээрээ үзсэн Латин Америк, Зүүн өмнөд Ази, "хар" тивийн залуу орнуудыг ч тойрч гарсангүй. Өмнөх жилүүдэд – сайн ч юм уу, муу ч юм уу – санхүүгийн бодит байдал олон талаараа нэг чиглэлд туйлширсан хандлагатай байсан. Гэвч бидний эрин зуун нь асар том шинэ боломжуудыг нээж байгаа бөгөөд энэ эриний хаалгыг барууны ноёрхлыг туйлын үнэний төлөө зоригтойгоор эсэргүүцсэн улс орнууд яг одоо нээж байна гэвэл хэтрүүлэг болохгүй.
Ийм хаалга нь Санкт-Петербургийн эдийн засгийн форумын талбай юм. Оролцогчдын бүрэлдэхүүнийг харвал нэг гол зүйл анзаарагдна – олон улсын санхүүгийн харилцааны "хүчтэй" оролцогчид нь өмнө эрх тэгш түнш гэж үздэггүй байсан төлөөлөгчд энд цуглажээ. Шри Ланкийн Эрчим хүчний сайд, Монгол Улсын Их Хурлын дарга, Арабын Нэгдсэн Эмират Улсын Эдийн засгийн сайд, Кубын Ерөнхий сайд, Венесуэлийн Газрын тосны сайд, Унгар Улсын Гадаад хэргийн яамны сайд, Лаос, Вьетнам, Турк, Тайландын төлөөлөгчид – Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн энэ бүх хүмүүс хэлэлцээрийн ширээний ард суугаад олон жилийн турш улс орныхоо эдийн засгийн зүтгүүр болох олон тэрбум долларын төслүүдийг хэдхэн цагийн дотор илэн далангүй яриж тохиролцож байна. Үнэн хэрэгтээ өмнө зохион байгуулж байсан эдийн засгийн форумууд дээр Санкт-Петербург дахь форумын үр дүнд огтхон ч хүрч байгаагүй.
Энэхүү шинэ улс төрийн бодит байдалд Макрон эсвэл Меркель байхгүй – энэ нь гайхах зүйл биш, бас манай гаригийн эдийн засгийн төвлөрөл Дорно зүг рүү шилжиж байгаа болохоор энэ нь ямар ч чухал ач холбогдолтой байхаа больсон. Ийм нөхцөлд Казахстан, Бразилийн ерөнхийлөгчид Санкт-Петербург дахь форумыг үл тоомсорлож байгаа нь хачирхалтай харагдаж байгаа ч түүх, шинэ бодит байдал бүхнийг байранд нь тавина гэдэгт бид эргэлзэхгүй байна.
Өнөөдөр сүр жавхлант Нева мөрний эрэг дээр Дорнын алмааз чулуунууд гялалзаад ирлээ – хуучны хүмүүсийн хэлснээр голсон юм голд орно оо гэдэг нь ямар үнэн зөв үг вэ!
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.