Дэлхий дээр 900 гаруй хүн өлсгөлөнгийн байдалтай амьдарч байна

Twitter Print
2015 оны 02-р сар 17-нд 08:36 цагт
Мэдээний зураг,

НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн хүнсний олон улсын холбоо сүүлийн арав гаруй жил өлсгөлөнтэй эрчимтэй тэмцэж байгаа ч хүссэн хэмжээний үр дүнд хүрэхгүй байгаа аж. Хамгийн сүүлийн тайланд дурдахдаа дэлхий дээр есөн хүн тутмын нэг нь өлсгөлөнд нэрвэгджээ. Өдгөө 207 орны долоон тэрбум орчим хүн байгаа гэж тооцоолж байгаа бол 948 сая орчим хүн хоол ундгүй байна. НҮБ-ын “Дэлхийн хүнсний аюулгүй байдлын үзүүлэлт” нэртэй баримтыг олон улсад хүргүүлсэн юм.

Өлсгөлөнд нэрвэгдэж буй хүмүүсийн ихэнх нь хөгжиж буй орнуудад амьдарч байна. Тэдгээр нь Африк, Өмнөд Ази, Төв Америкийн орнууд ихэвчлэн орж байгаа аж. Гэхдээ хөгжингүй орнуудад ч өлсгөлөн огт зогсоогүй. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг 50 гаруй оронд 21 сая хүн өлсгөлөнгийн байдалтай амьдарч байна.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.