ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын даргыг Чингисийн талбайд угтан мэндчиллээ

Twitter Print
2015 оны 02-р сар 16-нд 11:39 цагт
Мэдээний зураг,

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкиныг өнөөдөр Чингисийн талбайд угтан мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга З.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан юм. Үүний дараа Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын даргын Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой хийх хэлэлцээ эхэллээ.

Энэ өдөр эрхэм зочин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах бөгөөд дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга ноён С.Е.Нарышкинд бараалхана.

Эрхэм зочин Монгол Улсын Их Хурлын чуулганы танхимтай танилцаж, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн, Г.К.Жуковын музейд зочлохын зэрэгцээ “Монгол-Оросын харилцааны түүх, уран зохиол”-ын сэдвээр ГХЯ-нд зохиогдох дугуй ширээний уулзалтад оролцоно. Мөн Халх голын дайнд оролцсон дайчдын үнэмлэхийг БХЯ-нд хүлээлгэн өгөх юм байна.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.