Эрчүүдийн эрүүл мэндэд гайхалтай нөлөө үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүн

2017 оны 09-р сар 07-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Бидний гайхамшигтай гэж боддоггүй хүнс үнэхээр гайхамшигтай, хүчтэй байдаг нь хачирхалтай юм.  Тэдгээрийн зарим нь одоо ч таны хөргөгчинд байж магадгүй. Зарим хүнс тийм онцгой байдгийн нууц нь юу вэ?

Витамин, эрдэс, чухал өөхлөг хүчил, антиоксидант болон бусад тэжээллэг бодисоор баялаг бүх хүнсийг эргэлзээгүй гайхамшигтай  хүнсэнд тооцож болно. Эдгээр гайхамшигтай хүнс нь таны бие махбодийг төрөл бүрийн өвчнөөс хамгаалах чадвартай. Ийм хүнсийг тогтмол идсэнээр биен дэх холестерины түвшинг бууруулах, хортой бодисыг гадагшлуулах, бодисын солилцоог сайжруулах гээд өөр олон асуудлыг шийдэх боломжтой. Та эдгээр хүнсийг хэрэглэснээр илүү удаан эрүүл байх болно.

1. Өндөг

Өндөгний цагаан нь цэвэр уураг бөгөөд энэхүү бүтээгдэхүүн нь бидэнд шаардлагатай бүх шим тэжээлээр хангадаг гайхалтай гол хүнс мөн. Өндөг идэх нь таны цусны чанарт сайнаар нөлөөлнө. Мөн өндөг нь витамин B12, витамин A болон фолийн хүчил агуулдагаас гадна бидэнд зайлшгүй хэрэгцээтэй 11 витамин ба эрдэсийг агуулдаг байна.

2.  Буйлсан самар

Буйлсан самар нь бусад самрын нэгэн адил их хэмжээний илчлэгийг агуулдаг. Энэхүү самар нь холестрины түвшинг бууруулж чихрийн шижин болон зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Түүнээс гадна энэ төрлийн самар кальци, витамин В6, кали болон бусад эрдсээр баялаг байдаг.  

3. Овьёос

Та өглөө бүр овьёос идэж занших хэрэгтэй. Хэрэв та хоолны дэглэмээ хянаж, түүнийгээ сайжруулахыг зорьдог бол өглөөний цайндаа овьёосны будаа идэх нь хамгийн зөв сонголт юм. Учир нь ийм будаа витамин, эрдэс болон уурагаар баялаг байдаг. Өглөөний цайг илүү өгөөжтэй болгоё гэвэл нэг аяга сүү уу. Тэгснээр та хэдэн цагийн эрч хүчийг хангалттай авах болно.

4. Кокос

Бас нэг гайхалтай хүнс бол кокос буюу наргил модны самар юм. Энэхүү самар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Наргил самрын тос нь олон төрлийн эрдэс агуулдаг бөгөөд эдгээр нь тархины үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг байна. 

5. Авокадо жимс

Авокадо нь их илчлэгтэй жимс. Эдгээр жимс нь витамин Е, тосны хүчил, фолийн хүчил зэргээр баялаг бөгөөд зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлдэг зарим бодисыг агуулдгаараа онцлогтой. Мөн авокадо нь тархи болон нүдний өвчин, тэр бүү хэл хорт хавдрыг эсэргүүцэх үйлчилгээтэй юм.

6. Зэрлэг хулд загас

Зэрлэг хулд загас идэж бие махбодоо эрүүл саруул байлга. Та мөн бусад ямар ч загасны мах идсэнээр таны биенд хэрэгтэй Омега-3 тослог хүчлийг авч болно. Эдгээр хүчил нь зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл болон холестрины түвшинг бууруулдгаараа ач холбогдолтой. Тэжээвэр хулд загас /англиар salmon/ нь зэрлэг хулд загасаа гүйцэхгүй.

7. Хар шоколад

Хар шоколад нь таны зүрхийг улам эрүүл болгодог антиоксидантаар дүүрэн юм. Мөн антиоксидант нь таныг залуугаараа байхад туслана. Их Британи улсын эрдэмтэд өөрийн эрүүл мэнд, сайн сайхандаа санаа тавьдаг эрчүүдэд хар шоколад болон байгалийн гаралтай какаог санал болгож байна.

Эх сурвалж: Wmnlife.com

Англи хэлнээс орчуулсан Д.Батжаргал, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.