iPhone-ы чихэвчний үүрэг, түүнийг ашиглах

Twitter Print
2015 оны 07-р сар 27-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Apple-ын хэрэгсэлүүд үйлдлийн системтэйгээ гайхалтай зохицон ажилладагийг та мэдэх байх. iPhone-ны чихэвч нь утастайгаа хэрхэн зохицож, олон үйлдэл гүйцэтгэж болдог нь үүний нэг жишээ юм.  

Бид ихэвчлэн чихэвчээ ашиглан дуугаа нэмж, хасах, дараагийн дууг тоглуулах, дуудлага хүлээн авах, таслах зэрэг үйлдлийг хийдэг. Тэгвэл та чихэвчнийхээ голын товчийг янз бүрээр дарж олон үйлдлийг хялбархан гүйцэтгэж болдогийг мэдэх үү? Хэрэв мэдэхгүй бол энэ бяцхан зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. 

ДУУ НЭМЭХ ХЭСГИЙН ҮҮРЭГ

Камераа асаагаад дуу нэмэх хэсэг дээр дарахад зураг авах болно. Заримдаа зураг дарах үед утас маань хөдөлчихгээд байдаг.  Тэгвэл чихэвчээ ашиглан зургаа хөдөлгөөнгүй авч болно. Нэг гараараа утсаа бариад нөгөө гараараа уг хэсгийг дарахад болно. ( iOS5 болон түүнээс дээш хувилбаруудад ажиллана)

Мөн мэдээж дуугаа чангалах үүрэгтэй.

ГОЛЫН ТОВЧ (CENTER BUTTON) -НЫ ҮҮРЭГ

Нэг дарах

- Голын товчин дээр нэг дарснаар дуу болон видеогоо зогсоож, ахин нэг дарснаар үргэлжлүүлэн тоглуулах болно.  Мөн гаднаас дуудлага ирэх үед голын товчин дээрээ нэг дарж авна, ярьж дуусаад ахин нэг нэг дарснаар тухайн дуудлагыг таслах болно.

Харин тухайн дуудлагийг авахгүй таслахын хүсвэл  голын товчин дээрээ удаан дараад (ойролцоогоор 2 секунд ) авахад дуудлага тасрах болно.

iPhone 4s, 5, 5c, 5s хэрэглэгчид  Siri асаалттай (enable) тохиолдолд голын товчоо удаан дарахад Siriажиллах ба та Siri-тэй ярилцаж болно. (Интернэтэд холбогдсон үед)

Siri унтраалттай үед voice control ажиллах ба та чихэвчнийхээ микрофон-руу хандан үг хэлж дуу тоглуулж, хэн нэгэн рүү залгаж болно. (интернэт холболт шаардахгүй)  Жишээ нь: Та voice control-оо ашиглан contact дээр байгаа хэн нэгний нэрийг хэлэхэд тэр хүнрүү залгагдах болно. Та аавынхаа дугаарыг Dad гэж хадгалсан гэж үзвэл Call Dad” гэж хэлэхэд таны аав руу залгагдах болно. Үүнийг ашиглахад анхаарах нэг зүйл бол тухай хүнийхээ нэрийг англиар зөв дуудах хэрэгтэй. Монгол нэрсийн хувьд англиар дуудахад тийм ч амар биш. Жоохон л буруу дуудахад өөр нэрээр танигдаж өөр хүнрүү залгагддаг. Тийм учраас та үүнийг ашиглаж нэг нэгэнрүү дуудлага хийхийг хүсэж байгаа бол тухайн хүнийхээ дугаарыг Michael гэдэг ч юмуу дуудахад амар нэр өгч хадгалбал хэлэхэд амар байх болов уу? (voice control -ын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу)

Хоёр дарах

Голын товчоо 2 удаа хурдан дарахад дараагийн дуу явах болно. Мөн нэг хурдан дараад 2 дахь даралтаа удаан барьснаар тухайн тоглож байгаа дуу маш хурдан тоглогдож, хойшоогоо гүйх болно.

Гурван удаа дарах

Хоёр дарахад дараагийн дуу тоглогдож байсан бол гурван удаа  хурдан дарахад дуугаа урагш нь гүйлгэх бөгөөд өмнөх дуугаа ахин сонсох боломжтой. Мэдээж та нэг дуугаа дахин дахин сонсохыг хүсэж байгаа тоглуулагч дээрх repeat song гэсэн тохиргоог хийж өгөхөд болно.

Дээрх үйлдлийг дэмжих хэрэгсэл:

  • iPod shuffle 3 түүний дараагийн хувилбарууд
  • iPod nano 4 түүний дараагийн хувилбарууд
  • iPod classic (120GB, 160GB)
  • iPod touch 2 түүний дараагийн хувилбарууд
  • iPhone 3gs, 4,4s,5,5c,5s
  • Бүх төрлийн iPad

Жич: Хэрэв таны чихэвч дараах үүргүүдийг гүйцэтгэж чадахгүй байгаа бол таны чихэвч эвдэрсэн эсвэл дуураймал байж мэднэ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.24) 2014-04-06 19:09
      • 0
      • 1

      Estoi meddegguish dee. Zugeer l hogjim sonsdog. Estoi sonin yum bna.

      Хариулах