Запорожье хотод Оросын пуужингийн цохилтын улмаас 13 хүн амиа алджээ

Twitter Print
2022 оны 10-р сар 10-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Украины зүүн өмнөд зүгийн Запорожье хотод Оросын пуужингийн цохилтын улмаас багадаа 13 хүний амь үрэгдэж, хэдэн арван хүн шархадсан тухай Украины зүгээс мэдээлж байна.

Запорожье хот нь Украины хяналтанд байгаа ч өнгөрсөн сард Москва Запорожье хотын байрлах Запорожье мужийг ОХУ-д нэгтгэж байгаа тухай зарласан билээ.

Украины өмнөд болон зүүн хойд хэсэгт ялагдал хүлээгээд байгаа оросууд сүүлийн долоо хоногуудад Запорожье хотод пуужингийн олон удаагийн цохилт үзүүлээд байгаа юм.

Запорожье мужийн зарим хэсэг тэр дундаа Запорожье хотоос ойролцоогоор 52 км зайд байрлах Запорожье атомын цахилгаан станц ОХУ-ын зэвсэгт хүчний хяналтанд байгаа юм.

Өнгөрсөн 9 хоногийн хугацаанд Запорожье хот болон хотын ойролцоо оросуудын пуужилтын цохилтын улмаас 60 гаруй энгийн амиа алджээ.

Запорожье мужийн амбан захирагч Александр Старухын мэдээлснээр Оросуудын харвасан 12 пуужин 9 давхар барилгыг хэсэгчлэн нурааж, орон сууцны 5 барилгыг газартай тэгшилжээ. Түүний хэлж байгаагаар нурангин доороос иргэдийг аврах ажиллагаа явагдаж байгаа ба одоогийн байдлаар 8 хүнийг гаргаж аваад байгаа аж.

Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Запорожье АЦС-ыг тогоор хангах шугам тасарсныг дахин холбосон талаар Олон Улсын Атомын Эрчим Хүчний агентлагийн тэргүүн Рафаэль Гросси мэдэгдэхийн зэрэгцээ Москва, Киев хоёроос Запорожье АЦС-ын ойролцоо тогтоосон хамгаалалтын бүсийг зөрчихгүй байхыг хүсчээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.