Умард Солонгост цэргийн томоохон парад болно

2015 оны 02-р сар 16-нд 08:23 цагт
Мэдээний зураг,

Эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын /СХН/ 70 жилийн ойг тохиолдуулан энэ оны 10 дугаар сард Пхеньянд томоохон цэргийн баярын жагсаал зохион байгуулна гэж Умард Солонгос мэдэгдлээ.
Цэргийн баярын жагсаал зохион байгуулах шийдвэрийг СХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо гаргасан гэж тус улсын төрийн мэдлийн мэдээний агентлаг мэдээлсэн юм.

Удирдагч Ким Жөн Уны удирдлага дор манай улсын ард түмэн эв нэгдэлтэй байгаа гэдгийг дотоод, гадаадад батлан харуулахын тулд цэргийн парад зохион байгуулахаар шийдсэн гэж СХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо мэдэгджээ. Цэргийн парадад тус улсын хуурай замын цэргүүд, тэнгисийн болон агаарын цэргийн хүчний албан хаагчид оролцох ажээ.

СХН-ын 60 болон 65 жилийн ойгоор Умард Солонгос цэргийн парад зохион байгуулж байсан билээ.

Эх сурвалж: МонЦаМэ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.