С.Карри анх удаа “Бүх оддын тоглолт”-ын тэмцээний холын зайн шидэлтийн аварга боллоо

Twitter Print
2015 оны 02-р сар 15-нд 16:46 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн 2015 оны бүх оддын тоглолт эхэллээ. Өчигдөр залуу тоглогчид хоёр бүст хуваагдан тоглосон бол өнөөдөр гурван онооны шилдэт, ур чавдарын тэмцээн, цагирган дээрээс довтлох үзүүлбэр, багийн тэмцээний ялагч нь тодорсон юм. Багийн шидэлтийн тэмцээнд өнгөрсөн жилийн аварга К.Бош, Д.Уилкинс, С.Кэш нар дахин түрүүлж, аваргаа хамгаалсан. Харин ур чадварын тэмцээнд “Хьюстон Рокетс” багийн П.Бэверли хамгийн хурдан байсан. Мөн цагирган дээрээс довтлох үзүүлбэрийн тэмцээнд дөрвөн тоглогч оролцож, “Миннесота Тимбер Уолвез”-ын З.Лавин хамгийн шилдэг нь анх удаа түрүүллээ.

Үзэгчдийн хамгийн ихээр хүсэн хүлээсэн гурван онооны шидэлтийн тэмцээнд найман тоглогч оролцсон. Тэдгээр нь “Голден Стэйт Уорерз”-ын К.Томпсон, С.Карри, “Атланта Хаукс”-ын К.Корвер, “Клевлэнд Кавалейрс”-ын К.Ирвинг, “Хьюстон Рокетс”-ын Ж.Харден, “Лос Анжелес Клипперс”-ын Ж.Ж.Редик, “Портлэнд Блэзерс”-ын У.Маттьюс, мөн өнгөрсөн жилийн аварга “Сан Антонио Сперс”-ын М.Беллинели нар байсан юм.

Эхний шатнаас “Голден Стэйт Уорерз”-ын хослолоос гадна “Морин цэргүүд”-ийн К.Ирвинг нар шалгарсан. Шийдвэр мөчид К.Ирвинг 17, К.Томпсон 14 оноо авсан бол С.Карри 27 оноо авч холын зайн тэмцээнд анх удаа түрүүлсэн аж. С.Карри 25 шидэхдээ 5-ыг нь алдсан бөгөөд энэ тэмцээний дээд амжилтыг тогтоосон.

Маргааш өглөө “Бүх оддын тоглолт”-ын оргил мөч болох баруун зүүн бүсийн хамгийн их санал авсан сагсан бөмбөгчид 64 дэх удаагийн тоглолтоо хийнэ.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.