Украйн улсын Засгийн газар Европын Холбооны улсуудтай худалдааны гэрээ хийхээс татгалзсаны улмаас болж байгаа эсэргүүцлийн жагсаал өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байна. Шалтгаан нь Украйн улс ОХУ-аас хийн түлшний хараат бөгөөд бас бусад олон шалтгаан, шинэ, хуучин Оросуудын нөлөө, мөн улс төрчдийн бохир бодлогоос энэ асуудал улам даамжирсаар байна. Өчигдөр шөнө жагсагчилд Киев хотын төвд байрлах В.И.Лениний хөшөөг нураан сүйтгээд, дараагийх нь Ерөнхийлөгч Виктор Янукович, чи байх болно гэж заналхийлжээ. Хөшөөг нураахдаа жагсагчид балмад авирлаж, хөшөөний толгойг салгаж, бусад эд эрхтэнг тасчих зэргээр бах таваа хангасан байна.
Т.Цолмон
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.