
Цахим сүлжээнд нэгэн хөөрхөн хүүгийн зураг “од” болов. Даавуун дээл өмсч, чих нь гэрэлтсэн хүү өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй тун чиг адилхан бөгөөд хүн бүр л өхөөрдөн өөр өөрийн нүүр номдоо зургийг нь хуваалцаж, “Ерөнхий сайдын нууц хүү” гэхчилэн хошигнож байв.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг ч үүнд хариулт өгч “Хүмүүсийн цагаахан хөөрхөн талцсан постууд, асуусан чатууд их ирж байгаа тул хариулт өгье. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багынх нь зураг нь шүү. Инээд бие биендээ бэлэглэсэнд нь Ерөнхий сайд талархаж байгааг дамжуулж байна. Хар зургийг нь өнгөт болгосон тэр хүнд баярлалаа” гэсэн юм. Гэвч, түүний эл тайлбар ташаа байсан юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийн багын зурагтайгаа андуурахад, хэвлэлийн төлөөлөгчийг нь алдаатай пост оруулахад хүргэсэн энэ хүүг Намхай гэдэг бөгөөд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд амьдардаг аж. Харин эл хөрөг зургийг 2018 онд зурагчин н.Батдарь авчээ.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчийн хувьд тэрбээр постоо устгаж, хошигнол хэмээсэн ч, түүний тайлбарт итгэсэн хүмүүс одоо ч Намхай хүүгийн зураг дор “Сэргэлэн, хөөрхөн хүү байж, сайн Ерөнхий сайд болдог юм шүү” гэхчилэн сэтгэгдлээ үлдээсээр байгаа гэнэ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
зочин
(202.179.24.255) 2019-11-15 13:45нээрээ адилхан юм, хөөөрхөн сэргэлэн байрын хүү байна
Хариулах
Ме
(139.5.216.146) 2019-11-14 20:19Ерөнхий сайдын хүү нь гэж жаахан будлиан хутгадаг ч юм билүү!хаха
Хариулах