Аварга биет, азарган тахиа хоёр (Япон ардын үлгэр)

Twitter Print
2018 оны 11-р сар 28-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

Дээр үед тэнгэрт шүргэсэн мэт эгц өндөр оройтой нэгэн уул байжээ. Уулын орой дээр хүний махан хүнстэй аварга биетэн амьдарна. Тэрбээр толгой дээрээ эвэртэй цэнхэр биетэй ажээ. Бас түүний дээр зан ааш муутай элдэв муу үйл цаг ямагт үйлддэг байв.

Нэгэн өглөө тариачид ажлаа хийхээр иртэл бүх талбайг нь хоосолчихсон байхыг харжээ. Хэн нэгэн ногоог суга татан хаялж идэхийн аргагүй болтол гишиглэсэн байлаа. Хэн ийм хэрэг тарив аа. Тариачид эргэн тойрноо ажиглаад аварга биетээс өөр хэн ч тэгээгүйг мэджээ. Учир нь талбайд түүний том тавхайн мөр үлдсэн байв.

Тэртэй тэргүй аварга биетэд дургүй тариачид энэ удаа улам их уурсчээ. Сүйдсэн ногоог харах тутам уур хилэн төдий чинээ их бадарна. Тэгээд тэд уулсын оргил өөд харцгаан нэгэн дуугаар:

- Хөөе муухай аварга биет ээ. Чи энэ муухай үйлдлээ хэзээ болих юм бэ? хэмээн хашгирцгаав. Аварга биет тэднийг уулан дээрээс хялайн харж:

- Та нар өдөр болгон нэг хүнийг оройн хоолонд зориулан надад өргөх ёстой. Тэгвэл би та бүхнийг тайван байлгана хэмээн хүржигнүүлэн хэлэв. Тариачид ийм увайгүй явдлыг урьд хожид үзэж сонсоогүй билээ. Тэд сэрээ малтуураа гозолзуулан:

- Чи өөрийгөө юу гэж бодов оо? Хэн болоод чи хүн идэх юм бэ? хэмээн аварга биетийг сүрдүүлэв.

- Би бол даян дэлхий дээрх аваргын аварга мөн билээ. Хэн гэдгийг мэдэв үү Би бүгдийг чадна. ха-ха-ха хэмээн хүн идэгчийг хашгирахад уулс даяар цуураитаж ургаа мод ганхаж байлаа.

- За. Яахав чамайг юу чаддагийг чинь үзье. Чи бүх юм чаддаг гэдгээ үзүүлж нэг шөнийн дотор манай талбайгаас уулын оргил хүртэл зуун гишгүүртэй чулуун шат босго. Босгох аваас чамайг үнэхээр бүх юмыг чаддаг юм гэж тооцоод бид чиний үгийг дагах болно.

- Эргэлзэх хэрэггүй.  Өглөөгүүр эхний тахиа донгодоход шат бэлэн болоогүй байвал би эндээс явж та нарыг дахин хэзээ ч зовоохгүй гэдгээ амлая гэж аварга биет хариуд нь хашгирчээ. Бүрэнхий болмогц аварга биет тосгон руу гэтэж очоод нар харуулахгүйн тулд бүх тахианы толгойд сүрлэн овоодой углаж гэнэ.

Тэгээд, одоо ажилдаа орж болно гэж өөрөө өөртөө хэлээд үнэхээр хичээнгүйлэн ажиллаж уулын орой хүртэл тавих шатаа өрж гарчээ. Шаргуу ажилласаар 99 дахь гишгүүрийг тавилаа. Тэгтэл дорно зүгт нарны туяа гэрэлтэж эхлэв. Тахиа донгодохгүй юм чинь гэж аварга биет муухан мушилзаад шатын сүүлчийн чулууг тавих зай байна даа гэж бодов.

Харин тэрхүү ууланд ганцхан аварга биет ч бус бас нэг сайхан санаат анахай суудаг байжээ. Тэрээр аварга биетийн заль мэхийг анзаарсан аж. Аварга биетийг сүүлчийн чулуугаа авчрахаар гэлдрэх зуур анахай тосгон руу амжиж очоод нэгэн тахианы овоодойг мултлан авлаа. Азарган тахиа наран мандаж буйг хармагцаа байдаг чадлаараа Гоог-гоог-гоог хэмээн орилов. Шөнө байгаа гээд унтаж байсан бусад тахианууд ч сэрээд овоодойныхоо цаанаас орилцгоожээ. Тахиа донгодохыг сонсоод гайхсан аварга биет

- Би ялагдчихлаа. Ердөө  л ганцхан чулуу тавих үлдсэн юмсан хэмээн боджээ. Гэхдээ хүн идэгч аварга биетэн хүртэл хэлсэн үгэндээ эзэн болох ёстой. Тэгээд эврээ маажсаар алсын уул руу сажилжээ. Үүнээс хойш аварга биетийг хэн ч харсангүй. Тариачид уулынхаа хормойд амар тайван амьдарч нөгөө шатыг босгож дуусаад үдэш оройн цагаар байгалийн сайхныг харах гэж уулын оройд гардаг болсон гэнэ  лээ.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.40.98) 2018-11-05 19:04
      • 0
      • 0

      Энэ гоё үлгэр байна би хичээлдээ хэрэглэсэн баярлалаа

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.98) 2018-11-05 19:04
      • 0
      • 0

      Энэ гоё үлгэр байна би хичээлдээ хэрэглэсэн баярлалаа

      Хариулах

    • Vina

      (188.143.232.27) 2016-11-18 12:46
      • 0
      • 1

      Anuradha Phadke - James, Thank you so much for the lovely photos. They captured our special day perfectly! We can81&2#7;t wait to share them with our families and to see the rest! Thanks again to you and Thuy. Best, Anu

      Хариулах