Йогуртны 9 гайхалтай чанар

Twitter Print
2019 оны 04-р сар 23-нд 17:20 цагт
Мэдээний зураг,

Эртний Энэтхэгт йогурт болон зөгийн балыг "бурхдын зоог" гэж үздэг байсан ба эртний Иран, Энэтхэгт Христийн тооллын өмнөх 500 онд йогуртыг хэрэглэж байсан түүх байдаг. 

Йогурт гэдэг үг нь Алтайн бүлийн хэлнээс гаралтай бөгөөд "йог-өтгөн", "урду-сүү" гэж Болгарын эрдэмтэд тайлбарладаг. Бидний амтархан идэх дуртай, төрөл бүрийн жимстэй, амин дэмийн эх үүсвэр болсон йогуртны тухай Нью Йоркийн хоолны нэрт мэргэжилтэн Марта МакКитрикийн судалгааны үр дүнд гаргасан мэдээлэл, зөвлөмжийг та бүхэнтэй хуваалцаж байна.

1. Уургаар нэн баялаг. Йогурт махтай эн тэнцэхүйц бараг махнаас ч илүү уураг агуулдаг бүтээгдэхүүн юм. 170 гр йогурт нь 10 гр уураг агуулдаг нь 56 - 85 гр мах идсэнтэй тэнцэх хэмжээний уураг авч байна гэсэн үг ажээ.

2. Йогурт таныг өег байлгана. Йогурт нь уураг ихээр агуулдаг учир таныг бүх л өдөржингөө өлсгөлгүй эрүүл мэндийг тань тэтгэж байдаг тухай эрдэмтэд судалжээ. Энэ нь нэг үгээр магад өдрийн цайндаа эсвэл орой йогурт идэх нь хөнгөхөн бас уураг ихтэй "өег" хоол болно гэсэн үг юм.

З. Хөгшрөлтөөс сэргийлж жин хасахад тусална. Йогурт нь Харвардын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар жингээ барих мөн хасахад хэрэгтэй бичил биет маш ихээр агуулж байдгийг тогтоожээ. Английн эрдэмтдийн явуулсан сүүлийн үеийн судалгаагаар өдөр бүр йогурт иддэг хүн дөрвөн жил тутам 453 гр-аар турж байдаг гэнэ. Хүний бүдүүн гэдсэн дэх ялзруулагч бактерын ялгаруулсан хорт бодисууд нь бүдүүн гэдэсний ханаар цусанд шимэгдэн орж бие махбодийг аажмаар хордуулснаар хөгширч улмаар жин нэмэгдэх гол нөхцөл болдог байна. Харин йогуртанд агуулагдах сүүн хүчлийн бичил биетэн нь ялзруулагч бактерын эсрэг үйлчилж, тэдгээрийн ялгаруулсан хорт бодисыг задалж саармагжуулж, биеэс зайлуулахад тусалдаг байна.

4. Хоолны шингэцийг сайжруулна. Йогурт нь сүүнхүчлийн бичил биетний өсөлт, үржлийн үр дүнд бүрэлддэг учраас хоол боловсруулах эрхтний булчирхайнуудын ажиллагааг идэвхжүүлдэг. Йогуртын хөрөнгөний гол бичил биетэн нь зөвхөн ялгаруулагч бактери төдийгүй гэдэсний хижиг, цусан суулга мэтийн аюулт халдварт өвчний бүлэг бактерийн өсөлт үржилтийг зогсоодог.

5. Элдэв өвчнөөс сэргийлж, амны эвгүй үнэр дарна. Йогурт нь сүүн хүчлийн бичил биетнээр баялаг бөгөөд тэдгээрийн зарим омог нь никозин гэдэг антибиотик ялгаруулдаг. Энэхүү антибиотик нь сүрьеэ, уушигны хатгалгаа, дэлэнгийн болон буйлны үрэвсэл зэрэг элдэв эмгэгийг дарж амны эвгүй үнэрийг үгүй хийх шидтэй. Бөөрний үрэвсэлтэй хүн йогуртыг тогтмол хэрэглэхэд богино хугацааны дотор шээсэнд байх эфир, хүхрийн хүчлийн хэмжээ буурдаг. Шулуун гэдэс болон үтрээний үрэвсэл, элдэв нянг устгаж үтрээний чийгшлийг нэмэгдүүлнэ.

6. Аминдэм, эрдсийн эх үүсвэр учир цусны даралтыг бууруулна. Йогурт нь цусны даралтыг хэвийн байлгаж, цусны даралт ихэссэн үед бууруулах үйлчилгээ үзүүлдэг "кали" амин дэмээр баялаг бөгөөд калийн агууламж хэдий чинээ их байна тэр хэрээрээ цусны даралтаа тогтвортой байлгаж, элдэв эм тан уух хэрэггүй болж байна. Мөн кальци, фосфор зэрэг эрдэс бодис, аминдэмийн эх үүсвэр болно. Йогуртанд агуулагдах сүунхүчлийн бактерууд В1, В2 аминдэмүүдийг нийлэгжүүлдэг. Иймд өдөрт 0,5 л йогурт хэрэглэхэд дээрх аминдэмүүдийн хоногийн хэрэгцээг бүрэн хангадаг байна.

7. Ясны сийрэгжилт, шүдний өвчнөөс сэргийлэхэд сайн. Йогурт бүрэлдэх явцад уургийн бүрэлдэхүүн дэх кальци чөлөөлөгдөж үүсгэсэн лактат кальци нь ходоодны салст бүрхэвчийг цочроохгүйгээр хүний бие махбодид хялбар шимэгддэг тул ясны сийрэгжилт, шүдний өвчнөөс сэргийлэх, харшил, арьсны өвчин, цус тогтоох зэрэгт тустай.

8. Дархлаа сайжруулна. Йогурт нь цусан дахь цагаан бөөмийг нэмэгдүүлж өвчин үүсгэх бичил биет болох "патоген"-ийг устгаж, ерөнхий дархлаа, бие махбодийн тэнцвэрт байдал /хомеостаз/, халдварт өвчин тэсвэрлэх чадамжийг дээшлүүлж, эрүүл байх нөхцөл бүрдэнэ. Йогуртыг тогтмол хэрэглэснээр хүний биений дархлааны 20%-ийг хангадаг болохыг доктор МакКитрик хэлжээ.

9. Бусад ач холбогдол. Йогуртыг дотроосоо уух болон гаднаас нь төрөл бүрийн тэжээлийн маскыг тавьж гоо сайхандаа анхаарах нь ахуйн хамгийн шилдэг арчилгаа болдог. Арьсыг зөөлрүүлж, тэжээл өгдөг йогуртны түгээмэл маск нь хоёр халбага йогуртыг нэг халбага зөгийн балтай хольж дээр нь овъёосны гурил нэмээд л өөрөө хялбархан хийж болохоор энэхүү арга юм. Ингээд 15 минутын дараа угаах л үлдэж байна. (Нэг халбага -15 гр)

Йогуртыг майонезны оронд хэрэглэх бүрэн боломжтой бөгөөд төрөл бүрийн амтат салат хийж идэх нь эрүүл мэндэд тустай.

Д.Золзаяа, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.