“Марсель” Францын цомын тэмцээнд хамгийн олон удаа түрүүлжээ

Twitter Print
2015 оны 02-р сар 13-нд 10:23 цагт
Мэдээний зураг,

Францын цомын тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Урд шөнө Парис хотын “ПСЖ” талбайдаа “Нант” клубыг 2:0-ээр хожлоо. З.Ибрагимович тэргүүтэй нийслэлийн багаас Э.Кавани, Кабай нар гоол оруулсан аж. Харин “Монако”-“Ренн”-ыг 3:1-ээр хожиж, шөвгийн наймд “ПСЖ”-“Монако” оноолт таарлаа. Бусад тоглолтын хувьд “Болоня”-“Кевильи” 2:0, “Сент-Этьен”-“Ред Стар Сен-Уан”, “Генгам”-“Изер” 3:1-ээр хожиж, “Ле Пуаре-Сюр”-“Осер” 0:0-ээр тэнцсэн. Мөн өнөө шөнө “Метц”-“Брест” шөвгийн 16-гийн сүүлийн тоглолтыг хийнэ.

1918 онд анх зохиогдож байсан Францын цомын тэмцээнд “Марсель” 10, “ПСЖ” 8, “Сент-Этьен”, “Лилль” 6, “Монако”, “Парис”, “Лион”, “Ред Стар” багууд тус бүр 5 удаа түрүүлж байжээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.