Зарим яамдын Төрийн нарийн бичгийн даргыг томиллоо

Twitter Print
2015 оны 02-р сар 13-нд 10:19 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны хоёрдугаар сарын 9-11-нд Япон улсад ажлын айлчлал хийх үеэрээ тус хэлэлцээрт гарын үсэг зурсан. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа олон улсын гэрээг УИХ-аар соёрхон батлуулах шаардлагатай юм.

Худалдаа, Японы хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингэсэн экспортыг нэмэгдүүлэх, өндөр технологийг нэвтрүүлэх, Японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах зэрэг зорилготой хэлэлцээр юм.

Хэлэлцээрийн хүрээнд барааны худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, эрүүл ахуйн арга хэмжээ, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, маргаан шийдвэрлэх, ерөнхий болон төгсгөлийн зүйл, хамтын ажиллагаа, хувь хүний шилжилт хөдөлгөөн, Засгийн газрын худалдан авалт зэрэг 17 тодорхой асуудлаар хэлэлцээ хийжээ.

Энэхүү хэлэлцээр нь нийт 17 бүлэг, 10 хавсралт, хэрэгжүүлэх хэлэлцээр бүхий баримт бичиг юм.

Зарим яамдын Төрийн нарийн бичгийн даргыг томиллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо. Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтаар өнгөрсөн долоо хоногт Төрийн нарин бичгийн даргын сонгон шалгаруулалтад өндөр оноо авсан хүмүүсийн нэр тодорчээ. 

1.  Даваагийн Нямхүүг Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар

2.  Жалавсүрэнгийн Бат-Эрдэнийг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар

3.  Даваасүрэнгийн Артагийг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар

4.  Сандагийн Магнайсүрэнг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар

5.  Намсрайн Ариунболдыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томиллоо.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.