Монгол хэлний тухай хуулийг баталлаа

Twitter Print
2015 оны 02-р сар 12-нд 18:08 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хууль батлагдсанаар төр, төрийн албан хаагчид уйгаржин бичгээ түлхүү хэрэглэх юм. Харин иргэд аль бичгээ сонгох эрх нь нээлттэй болж байна.

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын онцолсноор 2016 оны ерөнхий шалгалтаас эхэлж монгол хэлний шалгалтад багтсан тестүүдийн 25 хувь нь уйгаржин монгол бичгийн шалгалт эзлэх аж. Хуулийн хэрэгжих хугацааг энэ оны долдугаар сараас гэж заажээ.

Мөн энэ өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.