Их Британид машиндаа тамхи татахыг хориглоно

Twitter Print
2015 оны 02-р сар 13-нд 07:54 цагт
Мэдээний зураг,

Английн жолооч нар хажуудаа хүүхэдтэй явж байх үедээ машиндаа тамхи татаж болохгүй аж.
18 нас хүрээгүй хүүхдүүдийг дам тамхидалтаас хамгаалахын тулд Уэльсд хүүхэдтэй яваа үедээ машиндаа тамхи татаж болохгүй гэсэн хууль гарсны дараа Англи улс мөн ийм шийдвэр гаргасан бөгөөд энэ нь 10 дугаар сарын 1-нээс хууль болон хэрэгжих ажээ. Шотланд мөн ийм хууль гаргах талаар бодож байна.

Англид уг хуулийг зөрчсөн хүнийг 50 еврогоор торгох ажээ.

Их Британийн “Уушигны сан” уг хуулийг таатай хүлээн авч, ялалт гэж мэдэгдсэн боловч тамхичдын “Ой мод” бүлэг үүнийг хэрэгжүүлэх боломжгүй гэжээ.

Уг хууль нь ганцаараа явж буй жолооч эсвэл дээврээ буулгасан машинд хамаарахгүй байна.

Долоо хоног тутамд 430 мянга гаруй хүүхэд машинд дам тамхидалтад өртөж байна гэж Их Британийн “Уушигны сан” мэдэгджээ.

Дам тамхидалт нь хүүхдүүдийн астма, менингит болон гэнэтийн үхэлд хүргэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж эрүүл мэндийн ажилтан ярьжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.