Амьтдын төлөө дуучин Пинк нүцгэллээ

Twitter Print
2015 оны 02-р сар 12-нд 16:19 цагт
Мэдээний зураг,

Алдарт дуучин Пинк PETA буюу “Амьтадтай ёс зүйтэй харилцах хүмүүс” амьтны эрхийн төлөөх олон улсын байгууллагийн кампанит ажилд нэгджээ. Тэрээр тус байгууллагийн амьтны арьсаар хийсэн үслэг эдлэл өмсөхийг эсэргүүцсэн зар сурталчилгаанд нүцгэн зургаа авахуулсан байна. 

Дуучин бүсгүйн нүцгэн зургийг Нью-Йорк хотын Таймс талбайд 30 метрийн том дэлгэцэн дээр байршуулжээ. “Амьтны арьс өмссөнөөс нүцгэн явсан нь дээр” нэртэй сурталчилгааны зургийг Нью-Йоркын загварын долоо хоног шоуг эхлэхээс өмнө ийнхүү олон нийтэд хүргэж байгаа юм. 

“АНУ-ын Гоо бүсгүй” шагналыг хүртсэн дөрвөн ч бүсгүй амьтдын үс, ноосоор хийсэн хувцас, бараанаас татгалзахыг уриалан нүцгэлж байсан. “Амьтадтай зөв зохистой харьцахын төлөө” байгууллага буюу PETA-гийн хар, цагаан өнгийн уриалга самбар дээр тус улсын сайхан бүсгүйгээр 1995 онд шалгарч байсан Шанна Моклер, 2003 оны мисс Сьюзи Кастильо, 2004 оны гоо бүсгүй Шанди Финессей, 2011 оны сайхан бүсгүй Алисса Кампанелла нар нүцгэнээр зогсож байжээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.