Сүүлийн үед уншсан хамгийн сайхан дурсамж

Twitter Print
2017 оны 09-р сар 21-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Би айлын ганц хүүхэд. Эх маань оройтож гэрлэсэн тул эмч нар хүүхэд гаргахыг хориглосон байжээ. Харин ээж намайг гаргахын тулд өөрийгөө зольж, гэдсэндээ 6 сартай болтол эмчид очоогүй гэдэг. 

Би бол гэр бүлдээ хамгийн их хүсэн хүлээсэн хүүхэд байсан болохоор эмээ өвөөгөөс эхлээд хүн бүр хайрлахын дээдээр хайрлаж, алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөнсөн. 

Амьдрахын эрхээр ээж ажилдаа орж, намайг Тимирязовын академийн ойролцоо "Дубки" зогсоолын хажуугийн хүүхдийн цэцэрлэгт өглөө. Ээж маань ажилдаа хоцрохгүйн тулд хамгийн түрүүчийн трамвайгаар явна. Нэг трамвайнаас буугаад намайг цэцэрлэгт оруулж, багшид маань хүлээлгэн өгөөд дараагийн трамвайд сууж ажилдаа явдаг байсан. 

Хэд хэдэн удаа ажилдаа хоцорсон тул ээжид маань ажлаас халах тухай сануулах арга хэмжээ авчээ. Тэр үеийн л хүмүүсийн нийтлэг төрхөөр амьдрал маань тийм ч хангалуун биш, аавын авдаг багавтар цалингаар яагаад ч хүрэлцэхээргүй байсан тул ээж маань анх удаа зүрх зориг гарган сэтгэлээ чангалан байж нэг шийдвэр гаргасан нь гурван настай намайг трамвайн буудал дээр буулгаад цаашаа шууд явах, би цэцэрлэг рүүгээ өөрөө явж орох ёстой байв. 

Бурханы авралаар эхний өдрөөс л бүх зүйл амжилттай боллоо. Харин ээжийн маань хувьд буудал дээр буулгасан намайг цэцэрлэгийн хашаа руу орох хүртэл тэр хэдэн хором амьдралынх нь хамгийн аймшигтай, түгшүүртэй хором байсан нь мэдээж. Намайг буулгангуутаа трамвайны хойд цонх руу гүйн хүрж, айж сандарч том болсон нүдээр намайг харан, харан цаашлан одох ээжийнхээ харцыг одоо ч би сайн санадаг юм. Өвлийн тэсгэм хүйтэнд хөлдөөчихгүй гэсэндээ зузаан үстэй дээл өмсгөж, эрүү малгай сайтар дарж өмсгөөд, нүдийг маань хүртэл ороолтоор ороож, эсгий гутал өмсгөсөн тул би цэцэрлэгтээ хүрэх гэж нэлээн чармайлт гаргана. Хувцасандаа баригдаад удаан гэгч явна.  

Харин хэд, хэдэн удаа ээж бид хоёр ингэж хөглөж байтал гэнэт ээжийн маань суусан трамвай буудлаас удаан гэгч нь хөдлөөд намайг цэцэрлэгийн хашаагаар оров уу, үгүй юу хурдаа аван давхиж одох болсныг анзаарлаа. Ийм байдлаар лав л 3 жил, намайг бүр сургуульд ортол үргэлжилсэн юмдаг. Ээж трамвай яагаад зөвхөн энэ буудлаас ингэж удаан явж эхэлдэг тухай шалтгааныг хайгаад олоогүй бөгөөд хамгийн гол нь тэрээр намайг цэцэрлэг рүүгээ гүйж орохыг хараад баяртай гэгч нь гараараа даллан цааш оддог болов. Ээжийн маань сэтгэл үнэхээр амар амгалан байсан. 

Харин сургуульд орсныхоо дараа учрыг нь санамсаргүй олж билээ. Нэг удаа ээж намайг ажил руугаа дагуулж явахаар боллоо. Хамгийн эхний трамвайнд гүйж ортол жолооч эмэгтэй инээмсэглэн "Сайн уу, залуу минь? Ямар том болоо вэ? Чиний ээж бид хоёр чамайг цэцэрлэгийн хаалгаар ортол үдэж өгдөг байсныг санаж байна уу?" гэлээ. 

Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. "Дубки" трамвайн зогсоолын хажуугаар гарах болгонд үл таних бүсгүй, хүү хоёрт туслаж, хүүг нь цэцэрлэгийн хаалгаар ортол хурдаа саан зогсдог байсан сайхан сэтгэлт тэр эмэгтэйн тухай дандаа боддог юм. Бусдын амар амгалан, сайн сайхны төлөө сэтгэл гарган чадлаараа тусладаг байсан энэ эмэгтэйн тухай бодох бүр бусдын төлөө жаахан ч гэсэн сайхан зүйл хийх урам сэргэж, "хорвоо дэлхийд сайхан хүмүүс хичнээн ч олон юм бэ дээ" гэж дуу алдмаар нэг л сайхан болдог юм. 

Эх сурвалж: Семен Семеныч, http://www.adme.ru/

Орос хэлнээс орчуулсан:

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (139.5.218.89) 2017-09-21 13:04
      • 0
      • 1

      Bi bokzal,botanik chigleld yvdag trolleibusnii anhnii emegtei joloochiin negee,botanikaas minii kabind 1 jijig huu suuj teeveriin tovchoo deer buugaad surguulidaa yvdag baisansan,bi ter huug buruu taniagui bol ter huuhoshin shogiin jujigchin Ganzorig,Tuul, nartai kinond togloj baisan.Odoo namaig sanahgui l baih daa.Dandaa minii kabind suuj yvdag hoorhon huu baisan.

      Хариулах

    • Зочин

      (91.178.150.14) 2017-03-18 01:41
      • 0
      • 2

      avtobusand hun ni sandal deeree suutal jolooch turgen hodoldoggui, ih saihan sanagddag.

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.83) 2017-03-17 13:03
      • 0
      • 2

      Hunii chin setgelees garsan ug bna uneheer unuudur unshsan hamgiin saihan dursamj bj chadlaa

      Хариулах

    • зочин

      (103.57.95.95) 2017-03-17 10:31
      • 0
      • 2

      Ямар сайхан юм уншив даа. Маш сайн орчуулжээ. Их баярлалаа

      Хариулах

    • багш

      (182.160.32.6) 2016-12-10 13:02
      • 0
      • 4

      чин сэтгэлтэй жолооч эмэгтэйгээс санаа авахсанаан хүмүүсээ. ялангуяа багш нар аа.биднээс мөнгө гарахгүй шүү дээ. сэтгэл ээ бүү харамлаач.

      Хариулах

    • багш

      (182.160.32.6) 2016-12-10 13:02
      • 0
      • 4

      чин сэтгэлтэй жолооч эмэгтэйгээс санаа авахсанаан хүмүүсээ. ялангуяа багш нар аа.биднээс мөнгө гарахгүй шүү дээ. сэтгэл ээ бүү харамлаач.

      Хариулах

    • Soongo

      (103.26.194.229) 2016-12-04 06:08
      • 0
      • 4

      Жинхэнэ сэтгэл гэж энийг хэлнэ дээ, сэтгэл л байвал сэрээгээр ч шөл ууна гэж хэлц үгийг хэлэх дуртай, амьдралд дандаа болохгүй гэж юмыг хэлдэг, яагаад болохгүй гэж бүх юмыг хүн хийж байгаа шүү дээ, хэдхэн минут хурдаа сааруулаад л ээж хүү хоёрт тусалж болж л байгаа биз дээ, болно сэтгэл л байвал чи хэнд ч тусалж болно

      Хариулах

    • Adiya

      (27.123.214.94) 2016-12-02 09:19
      • 0
      • 3

      Hunii saihan setgel. Ehiin setgel. hun chanar 3 haragdlaa saihan bn

      Хариулах

    • чук

      (65.49.68.195) 2016-10-06 17:12
      • 0
      • 3

      дэндүү гоё.би оросуудтай ажиллаж байсан.их тусархаг найрсаг байсан шүү

      Хариулах

    • зочин

      (202.9.41.189) 2016-02-16 16:14
      • 0
      • 3

      сайхан юмаа

      Хариулах

    • mongol

      (103.229.120.246) 2015-11-04 05:46
      • 0
      • 4

      Hun hundee chaddag chaddagaaraa l tusalj ... Amidral iim l bayan . Terniig ni huu in zuv oilgojee . Bas l saihan ard tumen shuu . Mongolchuud bid iim hurshtei .... Aztai l ard tumen ... Orosuud dainii hundiig uurch eh ornoo hamgaalj temtsej bsan . tgd ih hunleg bolson bh Odoo bol dainii utaa holdoj shine zaluu uye ni uur bolson bh oo .

      Хариулах

    • Зочин

      (90.236.154.206) 2015-10-30 21:37
      • 0
      • 3

      Estoi goe

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.146) 2015-09-20 20:01
      • 0
      • 4

      goe umaa

      Хариулах

    • Зочин

      (182.160.34.26) 2015-07-15 00:49
      • 0
      • 8

      unxer setgel xudulgum saixan dursamj bn a tun saixan

      Хариулах

    • Аялгуу

      (208.107.140.160) 2015-04-30 09:33
      • 0
      • 11

      Хүний хорвоо зөндөө сайхан шүү. Тэр эмэгтэй өөрөө эх хүн учраас эх хүний шаналал зовлонг ойлгож өөртэйгээ адилтган чадлаараа тусалдаг байж дээ хөөрхий. Ямар сайхан хүмүүс вэ?

      Хариулах

    • punsaa

      (103.229.120.200) 2015-04-07 10:43
      • 0
      • 6

      vnheer setgel hudulchihluu

      Хариулах

    • Oyunaa

      (203.91.119.100) 2015-03-09 13:19
      • 0
      • 4

      gaihaltai surgamjtai yum. saihan tuuhuudee hubaaltsatsgaaya

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.190) 2015-02-15 20:50
      • 0
      • 9

      Vнэхээр сайхан. Хорвоо дэлхий дээр сайхан хvмvvc vнэхээр олон. Бусдын телее сайн зvйл хийнэгэдэг амьдралын утга учир шvv дээ. Дааж ядсан цvнх vvрсэн чvvчгэр хоер холон дээрээ тогтож ядан автобусанд явах хеерхий бяцхан сургуулийн охинд суудал тавмад егчихвел бурхан баярласандаа инээх байх даа.

      Хариулах

    • Аялгуу

      (208.107.140.160) 2015-04-30 09:36
      • 0
      • 5

      Тэдэнд л суудал тавьж өгмөөр байдаг юм. Автобусны жолооч нарын явах тэднийг алаад хаячих шахнаа. Огцом тоормослох, их шахалдаантай үед хүүхдүүд хөөрхий шүү томчуудад загнуулаад л явж байдагийн хөл гар нь хугарчих вий дээ гээд л боломжоороо нааш цааш болгохыг боддог ч арга авахгүй үе олон тохиолдоно шүү. Жолооч нараа гэж сэтгэлгүй зүрхгүй хүмүүс байдагийн болов уу?

      Хариулах

    • саран

      (112.72.13.1) 2015-02-13 22:17
      • 0
      • 16

      ёстой л цээж дүүрэн амьсгаа авч сэтгэл онгоймоор сайхан бичсэн байна. Трамвай аяархан хөдөлж, ээж эмэгтэй 2 хүүгийн араас харж байгаа нь сэтгэлд харагдлаа . Орос оронд амьдарч сурч боловсорсон би оросууд сайн хүмүүс гэдгийг мэднээ.

      Хариулах

    • Зочин

      (203.152.168.11) 2015-02-13 12:50
      • 0
      • 13

      Uneheer saihan uma

      Хариулах

    • www

      (103.229.120.121) 2015-02-13 10:17
      • 0
      • 14

      Orosuud sain xymyys shyy. Ard tymen ni bol ynexeer saixan setgeltei.

      Хариулах

    • Зочин

      (103.23.51.2) 2015-02-13 15:04
      • 0
      • 15

      aguu ard tumen shuu

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-02-12 16:06
      • 0
      • 18

      Сайн хүмүүс хорвоо дэлхий дээр олон шүү. Би бол Оросуудыг их өгөөмөр нинжин сэтгэлтэй гэж боддог.

      Хариулах

    • Батхүү

      (182.160.41.244) 2015-02-12 15:52
      • 0
      • 18

      Ямар сайхан дурсамж, эссе вэ. Жинхэнэ халуун сэтгэл хайраас урсан гарсан дурсамж байна.

      Хариулах