Хүнсний содыг гоо сайханд хэрэглэх тухай ашигтай 10 зөвлөгөө

Twitter Print
2018 оны 12-р сар 05-нд 18:47 цагт
Мэдээний зураг,

Бид хоол хүнсэндээ хүнсний содыг хэрэглэдэг. Сода нь эд юмсыг цайруулахдаа сайныг ихэнх хүн мэднэ. Мөн сода хувцасны шүүгээндэх эвгүй үнэрийг арилгаж, хивсний өнгийг сэргээхээс гадна янз бүрийн гадаргуйг гайхамшигтай цэвэрлэдэг байна.  

Хүнсний сода өөр юунд сайн бэ?  Таны царай зүсийг илүү гоё харагдуулахад хэрэглэж болохыг та мэдэх үү?

1. Нүүрний батгыг арилгахад

Хүнсний сода нь батга арилгахад маш их үр дүнтэй байдаг. Содыг устай зуураад нүүрэндээ түрхээд батга, толбыг хаттал нь байлга. Угаагаад хараарай. Таны батга хатсан байна.

2. Шүдийг цайруулахад

Ямар ч шүдний оог аваад түүний орцонд юу байдгийг хар даа. Тиймээ, энэ бол хүнсний сода мөн. Түүнийг пероксидтэй хамт хэрэглэвэл шүдийг цайруулах учир шүдний оог орлуулж болно. Харин нэг сул тал нь гэвэл их олон удаа хэрэглэсэн ториолдолд шүдний пааланг гэмтээдэг байна. Харин долоо хоногт нэг удаа хэрэглэсэн тохиолдолд сода нь хор уршиггүй бөгөөд шүдний пааланг гэмтээхгүй толбыг нь гайхалтай арилгадаг байна.

3. Амьсгалыг цэвэршүүлэхэд  
Таны амьсгалыг цэвэршүүлэхэд хүлхдэг үрэл нэмэр болж байна уу? Эдгээр нь түр зуур л үнэр дарахаас биш сода шиг амны эвгүй үнэрийг дардаггүй. Нэг стакан усанд цайны халбага хүнсний сода хийж хутгаад амаа зайлахад хэрэглэж бай. Хоолойгоо зайлснаар хоолой болон хэлний угийг нянгүйжүүлнэ. Учир нь тэнд бактери хуримтлагддаг. Ингэснээр таны амьсгал цэвэр болж таатай мэдрэмж төрнө.

4. Арьсыг зөөлрүүлэхэд

Таны гар ширүүн, хуурай бол хүнсний сода хэрэглэ. Энэ бол таны арьсыг зөөлрүүлэх хамгийн хурдан арга мөн. Бага зэрэг содыг ус, савантай холиод, гартаа түрхэн сайтар иллэг хийж өг. Тэгээд аграа бүлээн усаар зайл. Энэ арга нь хоол бэлдэсний дараа гарт шингэсэн янз бүрийн үнэрийг арилгахдаа сайн юм.

5. Үсийг цэвэршүүлэх
Үсний шампунь болон ангижруулагч нь тэр болгон бидний санаанд хүрдэггүй. Үсний  зарим ангижруулагч бидний үсэнд ямар ч хэрэггүй химийн бодис агуулдаг. Эдгээрийг үс, хуйхнаасаа арилгахын тулд хүнсний сода хэрэглээрэй. Гэхдээ байнга хэрэглэхээс зайлсхийж, сард нэг удаа хэрэглэхэд гайхалтай. Зарим хүмүүс хүнсний цууг энэ зорилгоор хэрэглэдэг боловч гол ялгаа нь гэвэл сода ямар ч эвгүй үнэр танар үлдээдэггүйд байгаа юм.

6. Ваннд орох

Дараачийн удаа ваннд орох болбол усандаа жижиг аягаар хүнсний сода хийгээд ороорой. Ийм усанд орсноор таны биений эвгүй үнэрийн шалтгаан болдог хүчлүүдийг саармагжуулж, арьсны тань тослогыг бага болгодог бөгөөд үр дүнд нь та зөөлөн, гялалзсан арьстай болно.

7. Сойз цэвэрлэхэд

Хүнсний содыг сав суулга угаах, тос арилгахад хэрэглэж ирсэн. Одоо түүнийг сойз, төрөл бүрийн резин зэрэг таны гоо сайхандаа хэрэглэдэг хэрэгслийг угаахад хэрэглэ. Нэг аяга усанд цайны бүтэн халбага сода хийгээд эдгээр хэрэгслээ түүнд дэвтээгээд, цэвэр усаар зайлсны дараа хатаа. Шинэ юм шиг л гялтганана.

8. Хумс цэвэрлэхэд

Мөн гоо сайхандаа хэрэглэх бас нэг зөвлөгөө өгье. Та маникюр болон педикюр хийхдээ хүнсний сод болон усыг 3:1 харьцаатай авч, бэлдмэл бэлдээд  энэхүү бэлдмэлээ ашиглан гар, хол болон хумсандаа иллэг хийгээд цэвэр усаар зайл. Сода нь гар, хөлний арьсыг тань зөөлрүүлж, хумсан доорхи хирийг арилган, хөл, гаранд шингэсэн үнэр танарыг саармагжуулан зөөлрүүлдэг.

9. Хөлс дарагч

Та өөрийн гараар хөлс дарагч хийгээд үз. Энэхүү хөлс дарагч нь таны арьсанд хөр хөнөөлгүй, зөвхөн байгалийн гаралтай орцыг багтаасан байна. Та 4 хоолны халбага сода дээр хэдхэн дусал эфирийн тос дусаагаад энэхүү холимогоо хоёр сугандаа түрхээд үз дээ. Ийм үнэр дарагч нь хэдэн цагийн турш цэвэр сайхан мэдрэмж төрүүлнэ. Шаардлагатай бол тэр өдөртөө дахин хэрэглэж болно.

10. Гуужуулагч

Хүнсний содыг өдөр тутам нүүр угаахдаа хэрэглэж болно. Нэрт жүжигчин Эмма Стоун бусдад өөрийн гоо сайхны нууцыг дэлгэсэн. Тэрээр содыг нүүр цэвэрлэдэг шингэнтэй хольж хэрэглэдэг байна. Сода нь зөөлөн гуужуулагчийн үүрэг гүйцэтгэж арьсны үхмэл эд эсийг зөөлөн аргаар гуужуулж, улмаар арьсны өнгийг сэргээдэг байна.

Эх сурвалж: wmnlife.com 

Орос хэлнээс орчуулсан: Дамдинжавын Батжаргал, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.11.10) 2017-06-11 14:03
      • 0
      • 0

      Батга арилгахад хэр үр дүнтэй бн? Хэрэглэж үзсэн хүн бну?

      Хариулах

    • ZOCHIN

      (202.179.31.116) 2017-03-16 08:44
      • 0
      • 0

      NYYREND NAALDAHGYI HUUCH UNAAD BOIDOGGYI YM BNIEEEEEEEEEEEEEE

      Хариулах

    • ZOCHIN

      (202.179.31.116) 2017-03-16 08:44
      • 0
      • 0

      NYYREND NAALDAHGYI HUUCH UNAAD BOIDOGGYI YM BNIEEEEEEEEEEEEEE

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.4) 2016-04-17 01:10
      • 0
      • 1

      Nuurende soda turxwel tgd gaigu bga?

      Хариулах

    • Зочин

      (122.201.31.50) 2016-03-29 01:25
      • 0
      • 0

      Содоор маск 2 udaa tabisan aris ulaaaj bsn er ni sebh arilgadgiimuuudaa

      Хариулах

    • найз

      (202.179.7.38) 2016-01-25 13:39
      • 0
      • 0

      сода үнэхээр ач тустай юм аааааааааааааааааа

      Хариулах

    • зочин

      (27.123.214.121) 2015-11-05 20:34
      • 1
      • 2

      содыг ямар хэмжээтэй найруулж нүүрэндээ тавих вэ?

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.190) 2015-02-12 20:12
      • 0
      • 4

      Sood bol hamgiin sain tseverlegt. Ger tseverlegeen arilshgui baigaa tos bolon tortog ene trriig mash sain ongoldog. Saihan zovlogoo orchuulj tavisand bayarlalaa.

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-02-12 16:41
      • 0
      • 7

      Би лав шүдээ цэвэрлэж үзсэн. Тэгэхдээ гүзээлзгэнэтэй хольсон. Кофеноос тогтсон шарыг маш гоё болгосон шүү. Гаж муухай амтгүй, маш зүгээр. Бас гэдсээ цэвэрлэх бургуй тавихдаа бага зэрэг сода хийвэл сайхан цэвэрлэгддэг.

      Хариулах