Өглөөний хүнс мовъёос үүссэн түүх

Twitter Print
2019 оны 11-р сар 29-нд 11:26 цагт
Мэдээний зураг,

Жон Харви Келлогг (1852 оны 2-р сарын 26 - 1943 оны 12-р сарын 14) бол өвчтөнүүдийг бүрэн эдгэрүүлэхийн тулд хоолны дэглэм, бургуй, биеийн тамирын дасгал хийдэг цогц сувиллыг нээсэн Америкийн эмч юм.

Келлогг дотрын эмч байсан бөгөөд өвчтөнгүүдээ мах идэхийг хориглохоор ямарваа нэг ажлыг эхлүүлэх ёстой байв. Тэрбээр эрдэнэ шишээс шинэ аргаар зохион гаргасан мовъёосыг зохион бүтээгч гэдгээрээ алдартай. Пантеизм бол шашин ба гүн ухааны сургаал, Бурхан ба ертөнцийг таних явдал юм. "Пантеизм" гэдэг үг нь эртний Грекээс гаралтай: Бурхан ба бүтээгч бурханд итгэдэггүйчүүдийн үзэл юм. 

Пантеизмыг шүтэгч Келлогг сүмээс хөөгдсөн нэгэн бөгөөд мах нь хүний бэлгийн дур хүсэлд нөлөөлдөг хэмээн үздэг эмч байсан юм. Келлогг Мичиган мужийн Тайрон хотод Жон Келлог (1806–1881) болон Анна Стэнлигийн (1824–1893) гэр бүлд төрсөн. Аав ээж, 2 эгчийн хамт 1860 онд Battle Creek хотод нүүж, тэнд Келлоггийн аав нь шүхрийн үйлдвэр байгуулан амьдарсан байдаг. 

Рэнцэнхандын Сайхан-Уул-н зураг.

Мичиганы ердийн сургууль, хожим ийн их сургуулийг төгсөөд Жон Келлогг анагаах ухааны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалж, 1879 оны 2-р сарын 22-нд тэрээр Элла Итонтой (1853-1920) гэрлэжээ. Тэд өөрсдийн хүүхэдгүй байв. 1943 онд Келлог нас барахад, Оак Хилл оршуулгын газарт оршуулав. Цагаан хоолтон болсноор Келлогг нь мах идэхийн эсрэг нь илчлэг багатай, амархан шингэцтэй хоолыг зохион бүтээжээ.

Гэтэл түүний эмнэлэг сувилалын газар өвчтөн Чарльз Вильям Пост эмчлүүлж байсан бөгөөд шинэ гарсан эрдэнэ шишийн мовъёосыг амтлан ихэд таалагдсан учир орцыг баяжуулж, жимсний хатаамал нэмэн өөрийн нэрээр шинэ үйлдвэрлэл эхлүүлэн ажилласан байна. 

Рэнцэнхандын Сайхан-Уул-н зураг.

Өглөөний хамгийн зохимжтой хооллолтын нэг болох мовъёос ийнхүү хүүхдийн өглөөний цайнд хэрэглэгдэх шалгарсан хүнс болсон түүхтэй аж. 1994 онд Алан Паркер Доктор Келлогийн сувилалд хоносон хосуудын зовлон бэрхшээлийн талаар ярьдаг "Вальвилл руу хүрэх зам" инээдмийн киног хийжээ. Тус кино нь сувилалд хатуу цагаан хоолтон болох, өвчтөний бэлгийн амьдрал хязгаарлагдаж, олон тооны биеийн тамирын дасгал хийдэг болохыг харуулж байна.

Рэнцэнхандын Сайхан-Уул-н зураг.

Ерөнхийдөө XIX зууны сүүлч - XX зууны эхэн үеийн АНУ-ын оршин суугчдын урам зоригийг цоо шинэ аргаар эмчилдэг цагаан хоолны тухай юм. Энэхүү кино нь Америкийн зохиолч Том Бойлын бичсэн "Вальвилл руу хүрэх зам " роман дээр үндэслэн бүтээгджээ.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.