Б.Билгүүн 46 оноо авлаа

Twitter Print
2015 оны 02-р сар 12-нд 10:42 цагт
Мэдээний зураг,

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны энэ улирлын тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн даваа гарагт хоёр тоглолт болж “Хасын Хүлгүүд”-“Мон Алтиус Мэдимос Шонхорууд”-ыг 114:109, “Их Өргөө Аравтууд”-“Сентоза Арсангууд”-ыг 88:83-аар тус тус хожсон юм. Лигийн тэмцээнд хамгийн олон түрүүлсэн багуудын нэг “Хасын Хүлгүүд” Т.Санчир тэргүүтэй “Мэдимос Шонхорууд”-тай хүнд тоглолт хийж Б.Билгүүн 46 оноо, М.Хэммондс 30 оноо, М.Отгонмөнх 13 оноо, О.Сэргэлэн 10 оноо авсан. Эсрэг багаас Т.Санчир 39 оноо, А.Гансүх 24 оноо, С.Паркер 17 оноогоор тус болжээ.

“Их Өргөө Аравтууд” хүчтэй өрсөлдөгч “Арслангууд”-ыг хожиход С.Батбямба 20 оноо, Д.Хадлей 18 оноо, А.Уильямс 14 оноогоор багийн ялалтанд чухал үүрэг гүйцэтгэсэн. Харин “Арслангууд”-ын К.Лоусан 18 оноо, 13 самбар, 10 оновчтой дамжуулалт өгч трипль-дабль хийсэн ч багийн нөхөд нь хангалттай тус болж чадсангүй.

Лигийн тэмцээн долоо хоногийн сондгой өдрүүдэд болдог ч өчигдөр өнжсөн бөгөөд маргааш Спортын төв ордонд үргэлжлэн явагдана.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.