Тун ашигтай зөвлөгөө (цуврал 7)

Twitter Print
2018 оны 04-р сар 17-нд 12:25 цагт
Мэдээний зураг,

Хөдөлмөр хөнгөвчилсөн, урьд өмнө хэзээ ч толгойд орж ирж байгаагүй хачин сайхан мэргэн санаа оноо энэ хорвоо ертөнцөөр дүүрэн байдаг. Гэвч цагаа тулахад олддоггүй нь хяслантай. Тиймээс хэзээд санаж явахад илүүдэхгүй тун ашигтай санал зөвлөгөөг цувралаар хүргэж байна. Мэдэхгүй хүн мэдмээр юм гэдэг шиг ойр дотныхондоо дуулгахад ч тааламжтай. Манайхан нойтон салфеткаар эхлээд гараа арчаад дараа нь хувцас хунараа цэвэрлээд, эцэст нь гутлаа арчдаг гэдэгтэй адил тун ашигтай сайхан ээлжит зөвлөгөөг хүргэе.

Компьютер, таблет, гар утасаа арчиж цэвэрлэхдээ

Тусгай алчуур худалдан авах гэж яарахын хэрэггүй. Хүүхдийн нойтон алчуур буюу салфетки байвал үүнд яг тохирно, гялалзуулаад өгнө дөө. 

Чем можно заменить тряпочки для различных гаджетов

Шоргоолжноос хэрхэн салах вэ?

Шоргоолж үүрлээд салахгүй байгаа газар cinnamom буюу анхилуун үнэртэй корица сайн цацчихад салхинд хийссэн мэт алга болдог. 

Как избавиться от муравьев

Хоолны хэрэгслийг хэрхэн цэвэрлэх вэ?

Гал тогооны ямар ч хэрэгслийг гадил жимсний хальсаар арчихад шууд гялалзаад ирнэ.

Как отполировать столовые приборы

Шумуул хазсан газар загатнаад байвал

Аспирин нунтаглаад хазсан газар нь үрэхэд өргөс авсан юм шиг өвчингүй болно.

Как вылечить укус от комара

Шүдээ хэрхэн цайруулах вэ?

Хүсний соод л тус болно. Зөвхөн цайруулаад зогсохгүй, шүдний пааланг хамгаалж, ариутгадаг учир шүдээ соодоор үрж, усанд уусган зайлах хэрэгтэй.

Как отбелить зубы

Хэт жижиг хадаас хадах хэрэг гарвал 

Ер нь ямар ч хадаас хадахад хүндрэлтэй байдаг бол хэт жижиг хадаас бүр арга барна. Харин гарын дорхи арга бол самны шүдэн завсар хавчуулж орхивол хялбар болно. Гар хуруугаа ч цохихгүй амар. 

Как забить неудобный маленький гвоздь.

Өмдний цахилгаан ангайгаад байвал

Яах ч аргагүй сэтгэл зовоосон эд. Цахилгааны түгжээ эвдэрч доошоо суларчихаад байвал түгжээний дээд талын тээгэнд нь цагираг хийгээд өмднийхөө товчинд бэхэлчихэд сая нэг санаа амарна. Эргээд товчноос цагирагаа мулталж авахад л цахилгаан тайлагдана. 


Как исправить молнию на брюках

Хөлд эвтэй гутал сонгоход учир бий

Өдрийн ажлын дараа хүний хөл  5-10% өргөсөж хөөсөн байдаг учир шинэ гутал худалдан авахад үдэш, өглөөний аль ч цаг тохиромжгүй. Харин сонгосон гутлаа өдрийн цагаар өмсөж, үзэж тааруулбал дараа нь хөл барьж, өвтгөхгүй, хамгийн эвтэй сайн гутал болдог. 
В какое время лучше выбирать обувь

Автомашинаа хаана тавихад хамгийн тохиромжтой вэ?

Хөдөө хээр, хот суурин газар хаа ч гэсэн автомашиныг зүүн зүг хандуулж тавих хэрэгтэй. Учир нь нар урган дээшлэхийн хэрээр таны автомашины салхины шилийг ээж, илч дулаанаа өгдөг. 

В каких местах лучше парковать машину

Саван дахь тос шатах тохиолдолд хэрхэн унтараах вэ?

Хайруулын тавганд болон саванд хйисэн тос санаандгүй тохиолдлоор гал авалцаж шатаад ирвэл хүнсний соод цацах ганц арга бий. Нунтаг гал унтраагч шиг сайн. Харин ус цацаж болохгүй. Мөн гурил хөөлгөгч зэргийг цацвал галын дөлийг улам тэтгэж, түймэрт хүргэх болно. 

Как погасить загоревшийся жир

Түлэгдэлтийг хэрхэн хурдан эмчлэх вэ?

Хоол ундаа яаруу сандруу сандруу бнлдэх тохиолдолд гар хурууны үзүүрийг галд түлэх явдал бишгүй гардаг. Харин түлэгдэж хорсож байгаа газраа тэр даруй түүхий төмс зүсэж тавибал өвчин хурдан намдаж, дараа нь цэврүүтэхгүй. Төмсний хэрчимийг ойрхон сольж боож болно. 

Как быстро вылечить ожог

Уруул хатаад байвал хэрхэн чийглэх вэ?

Элсэн чихрийг наргил модны самар (кокос) чидун жимсний тостой хольж түрхэхэд сайн. Уруул маш зөөлөн, чийглэг болсон нь дараа нь ажиглагдана.

Как увлажнить губы

Эх сурвалж: mongolcom.mn

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.