Нийслэлд хоёр цэцэрлэг үүдээ нээлээ

Twitter Print
2015 оны 02-р сар 12-нд 08:28 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 05 дугаар цэцэрлэгийн барилга хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих шаардлагыг хангахгүй болсон учраас нурааж шинээр цэцэрлэг барих шийдвэр гарсан.

Энэхүү шийдвэрийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн барилгыг 100 хувь шинэчлэн барьж, 02-р сарын 11-ний өдөр үүдээ нээлээ. Өмнө нь энэ цэцэрлэг 120 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлж 240 хүүхэд авах бүрэн боломжтой боллоо. Одоогоор 05 дугаар цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдийн тоо 350 хүрээд байгаа аж. Юутай ч багачууд стандартын шаардлагад нийцсэн шинэ цэцэрлэгийн барилгатай боллоо. Үүнтэй зэрэгцэн нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Дарь-Эхэд 150 хүүхдийн ортой, Канад технологиор барьсан цэцэрлэг шинээр ашиглалтад орж, нээлтээ хийлээ.

Одоогоор 21 дүгээр хорооны 210 хүүхэд цэцэрлэгт явахаар бүртгүүлээд байна. Цаашдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд, улс, нийслэлийн төсвийн хүрээнд цэцэрлэг сургууль барих ажилд анхаарал хандуулна гэдгээ холбогдох албаныхан онцоллоо.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Elida

      (188.143.232.27) 2016-11-18 12:43
      • 0
      • 0

      This makes evethrying so completely painless.

      Хариулах