Төрийн 200 албан хаагч тангараг өргөх гэж байна

Twitter Print
2013 оны 12-р сар 09-нд 09:53 цагт
Мэдээний зураг,

Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажиллаж буй нэр бүхий 200 албан хаагчийн тангараг өргүүлэх ёслол өнөөдөр 11 цагаас Монголын хүүхдийн ордонд болох гэж байна. УИХ-аас баталсан Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоодог бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөдөг аж. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.