ОУВС-ийн төлөөлөгчид ирлээ

Twitter Print
2015 оны 02-р сар 11-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Олон улсын валютын сангийн хөтөлбөр сонгох эрхтэй ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотноо ажиллаж байна. Тэд арав хоногийн хугацаатай манай улсад ажиллах юм. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүндрэл, хямралтай байгаатай холбоотойгоор ОУВС-ийн “Стэнд Бай” хөтөлбөр лүү орох тухай асуудал тодорхой хэмжээнд хөндөгдөж буй.

Уг хөтөлбөрт хамрагдсанаар манай улс тус сангаас зээл авах бөгөөд оронд нь төсвийн алдагдлаа бууруулах, шаардлагагүй хөрөнгө оруулалтуудаа хумих гэх зэрэг үүрэг хүлээх юм. Ямартай ч ОУВС-ийн хөтөлбөрийн ажлын хэсгийнхэн энэ өдрүүдэд төр засгийн холбогдох албаныхантай уулзаж, өөрсдийн зөвлөмжөө хүргэхээр болжээ.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.