Хилийн цаанаас 7.85 кг шижир алт олджээ

Twitter Print
2015 оны 02-р сар 11-нд 09:33 цагт
Мэдээний зураг,

Хятадын нэгэн малчин, Берек Савут гэх казах эр 255 мянган доллароор үнэлэгдэх 7.85 кг шижир алт олжээ. Шинжаан-Уйгарын өөртөө засах орон, Монгол улсын хилийн бүс орчим газраас тэрээр газарт бараг ил хэвтэж байсан уг алтыг олсон байна. Шижир алт уртаараа 23 см, зузаан нь 8-18 см аж.

Хятадын дотоодын зах зээл дээр хэрвээ шижир алтны 80 хувь нь цэвэр байх тохиолдолд үнэт металлын одоогийн ханшаар уг олдвор  1,6 сая юанийн (ойролцоогоор 255 мянган ам.доллар) үнэд хүрэх аж. Алт олдсон газраас 2010 онд өмнө нь 1,84 кг цэвэр алт олдож байсан аж.

Эх сурвалж: asiarussia.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.