Ж.Эрдэнэбат: Хамгийн бага цалин, тэтгэвэр авдаг иргэдийнхийг 15 хувиар нэмнэ

2015 оны 02-р сар 11-нд 08:22 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Цагаан сараас өмнө цалин, тэтгэвэр болон одонгийн мөнгө, хөдөөгийн малчдын арьс шир, ноосны урамшууллын мөнгийг өгөх үү?

-Үр тарианы урамшууллын мөнгийг өнгөрсөн долоо хоногт шилжүүлсэн. Ноосны урамшууллын мөнгийг өнгөрсөн баасан гарагт шилжүүлсэн. Цалин, тэтгэвэр болон одонгийн мөнгийг цаг хугацаанд нь 100 хувь олгоод явна.

-Төсвийн тодотголд Засгийн газар цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх ёстой гэж УИХ шийдвэрлэсэн. Цалин, тэтгэврийг ямар байдлаар нэмэгдүүлэхээр байгаа вэ?  

-Бага цалин, тэтгэвэр авдаг иргэдийнхийг нэмнэ. Гэхдээ иргэдийн хүсч байгаа түвшинд хүртэл цалин, тэтгэврийг нь нэмж чадахгүй. Тийм боломж ч байхгүй. Тодорхой хэмжээнд нэмэх эх үүсвэрийг УИХ-аар баталсан. Энэ эх үүсвэрийн хүрээнд л нэмнэ гэсэн үг. Цаашид эдийн засгийн нөхцөл боломжийг дээшлүүлсний дараа цалин, тэтгэврийг нэмэх арга хэмжээг нэн түрүүнд авна.

-Цалинг хэд орчим хувиар нэмэх боломжтой байгаа вэ?

-Хамгийн бага цалин, тэтгэвэр авдаг хүнийхийг 15 орчим хувиар нэмнэ. Харин өндөр цалинтай хүнийх 10 орчим хувиар нэмэгдэх байх.

-Төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэхдээ хэзээнээс нэмэгдүүлэх юм бол?

- Төрийн албан хаагчдын цалинг сар шинийн өмнө нэмнэ гэж байгаа. Гэхдээ одоохондоо Засгийн газраас ийм шийдвэр гаргаагүй байна.

Т.Болор

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Fannie

      (188.143.232.32) 2016-12-21 10:30
      • 0
      • 0

      Ja verujem i u deda mraza, i u Irske patuljke, i u čudoviste iz Loh Nesa, i u Tozu vampira, i u vanzemaljce i Raiplestmlskog grbavca, i u trolove, orke, ma u svaÅ¡ta,a posebno u čuda, jer jedno gledam u ogledalu svakog jutra, čudo’, za koje se pitam kako ga drugi podnose,ihihii

      Хариулах