Гацууртын ордод төр 20 хувь эзэмшихийг дэмжив

Twitter Print
2015 оны 02-р сар 10-нд 15:03 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас хоёрдугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн  дээрх тогтоолын төсөлд  Гацууртын ордоос Монголын төр 20 хувийг эзэмшинэ, ингэхдээ хөрөнгө оруулагч талд ямар нэг төлбөр төлөхгүй байхаар оруулж ирснийг байнгын хорооны гишүүдийн 90.6 хувийн саналаар “Асуудлыг хэлэлцэх нь зүйтэй”  гэж үзлээ.

Байнгын хорооны гишүүдээс  УИХ-ын гишүүн Г.Уянга ганцаараа эсрэг  кноп дарлаа.

Гацууртын орд эдийн засгийн эргэлтэд орсноор улсын төсөвт төлбөр, татвар хураамжаар орлого оруулахаас гадна, ордыг ашиглах компанид төр хувь эзэмшсэнээр ноогдол ашгийн хувиар орлого хувиарлагдаж, энэ орлого улс орны хөгжилд зарцуулагдана гэж үзэж байгаа.

Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн хувьд хамтарсан “Эрдэнэс-Гацуурт” ХХК байгуулагдсанаар төрийн оролцоотой үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтад шилжих асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Орд ашиглах гэрээ байгуулах замаар шийдвэрлэх боломжтой гэж  Засгийн газар үзжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.