Автобусны буудалд машинаа зогсоовол эрхээ хасуулна

Twitter Print
2015 оны 02-р сар 10-нд 10:29 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас энэ сарын 02-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл "Автобусны зогсоол" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээний хүрээнд Сонгино Хайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн тасгаас Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 "в" заалтыг зөрчиж чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогсож, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан жолооч нарын жолоодох эрхийг хасах арга хэмжээ авч эхэлжээ.

Тиймээс жолооч нарыг Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зогсож хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг анхааруулж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.