Л.Бямбасүрэн Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдлаа

Twitter Print
2015 оны 02-р сар 10-нд 09:12 цагт
Мэдээний зураг,

ETV телевизээр “Төөрөлдсөн тавилан” нэртэй сэтгэл хөдөлгөм нэвтрүүлэг гарч олон хүнийг уйлуулсан билээ. Уг нэвтрүүлэгт нөхрийнхөө хүнд хэцүү дарамт, хүчирхийлэлд удаан зовсон нэгэн эмэгтэй 33 жил уулзаагүй хүүтэйгээ уулзаж байгаа тухай өгүүлдэг. Уг нэвтрүүлгийн баатар Л.Бямбасүрэн 2004 оны 4 сард хүн амины хэрэг үйлдэж, 2005 оны хавар Эрүүгийн хуулийн 91.2 дугаар зүйл ангиар 18 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Түүний ялыг 7 жил чанга дэглэмтэй, 11 жилийг жирийн дэглэмтэй хорих шийдвэрийг тухайн үед шүүхээс гаргаж байжээ.

Тэрээр энэ жил 59 настай, түүний ялын хугацаа дуусахад 7 жил гаруй хугацаа үлдээд байгаа юм. Чухам тэрбээр яагаад хүн амины хэрэг үйлдэх болов гэдэг асуултад энэхүү нэвтрүүлэг бүрэн хариулт өгсөн билээ. Уг нэвтрүүлгийг үзсэн хэн бүхэн Л.Бямбасүрэнд өршөөл үзүүлээсэй хэмээн хүсч байсныг нуух юун. Тэгвэл Ерөнхийлөгч Л.Бямбасүрэнд уучлал үзүүлсэн сайхан мэдээ байна.  

Өөрөөр хэлбэл, Л.Бямбасүрэнг эдлээгүй үлдсэн хорих ялаас нь бүрэн чөлөөлснөөр тэрбээр өнөөдөр эрх чөлөөтэй боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:  “Монгол Улсын үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийг тус тус үндэслэн зарлиг болгох нь:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн харъяат, регистерийн дугаар .......... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 407 дугаар ангийн ялтан, Боржигон овогт Лүндэнгийн Бямбасүрэнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлсүгэй.

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж” гэжээ

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.