Г.Пүрэвбат: Эмэгтэй хүнд айлын бэр болоход үл зохих нас гэж бий

Twitter Print
2018 оны 03-р сар 02-нд 09:05 цагт
Мэдээний зураг,

-Сүүлийн үед хүмүүс үр хүүхдээ өөдрөг явахыг бэлгэдэж эрдэмтэй ламаас асууж нэр хайрладаг болжээ?

-Монгол төдийгүй дэлхийн улс гүрний ард түмэнд үр хүүхдүүддээ нэр өгөх эртний уламжлалт ёс бий. Азиас Хятад, Солонгос оронд нэрийн тухай онолын томоохон ном байдаг. Хүний нэрийг тоон ухагдахуунд шилжүүлэн шинжиж байж нэр хайрладаг. Нэр өгсний дараа төрсөн он, сар, өдрөөр нь хөөж амьдарч буй цаг хугацааны бүхий л үйл явдал, зурлагыг нь гаргадаг. Нэргүй ямарваа зүйл байдаггүй. Тэр дундаа хүний нэр жирийн нэг байгалийн юмс үзэгдлээс онцгой чухал. Хүн амьдарч байх хугацаандаа нэртэй холбогдсон олон зан үйлийг бий болгосон. “Нэр хугарахаар яс хугар. Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө” хэмээх үг гарсан хүн өөрийн нэршсэн нэрээрээ байх ёстой хэмээх ухагдахууныг эрхэмлэсэн хэрэг.

Сүүлийн үед Монголчууд хүүхэддээ хайрлах нэрийг нэлээн бодож байж өгдөг болжээ. Эрдэмтэй сайн хүнээс нэрийн утга учрыг лавлан мэдэж, хүүхдэдээ хайрлах нь зөв юм. Монгол хүний нэрийн лавлах толь үзэж байхад төвд, санскрит нэр голчилсон байдаг. Монгол хэмээх улс өөрийн соёл иргэншил, хэлтэй байж монгол ёс язгууртайгаа хэвшин дадна. Тиймээс гаднын нэр бус монгол нэр хайрлах нь чухал юм.

-Зарим гэр бүлд үр хүүхэд олдоггүй, эсвэл тогтдоггүй тал бий. Үүнд ямар нэг шалтгаан байдаг уу?

-Монголчуудад үр хүүхэд тогтдоггүй, тогтсон ч үр хүүхэд нь эмзэг тал байдаг. Үүнтэй холбоотой гадаад болон дотоод, бүр нууц шалтгаан бий. Үрийн заяа тогтдоггүй хүмүүст хамааруулж, “Хөвүүн асрагч охин тэнгэр” манайхан Бүзү Лхаму хэмээн нэрлэдэг Ногоон дарь эх бурхны өмнөөс үрийн заяа дууддаг. Дуудах дуудахдаа удам залгах сайн заяат үр дууддаг. Үр удам, хишгийн даллага гээд олон янзын зан үйлийн тогтсон арга бий. Эр эм хоёрын үйлийн үр, бие эрхтэнтэй холбоотой нарийн зан үйл гарсан байдаг. Ганц нэг шалтгаанаас үүдэж үр хүүхэд тогтохоо больсон гэж ойлгож болохгүй. Хүн болгон өөр өөрийн гэсэн хувь заяа, тавилан төөрөгтэй шүү дээ.

Эр эм зохицон нийлнэ гэдэг ярвигтай хэрнээ түмэн гайхамшиг гарах гүн увидастай.

-Монголчуудад үр хүүхдээ багад нь өндгөн сүй тавьдаг ёс байсан. Харин уламжлал өдгөө мартагдсан байна?

-Энэ нь журмыг мэддэг ухаант хүмүүний нандин ёс юм. Амьдралыг цогцлоох ул суурьтай эртнээс хэвшүүлэн тогтоож өгсөн дээдсийн ёс. Угаас эр эм хоёр бүхэл бүтэн үйл хураасан амьтан. Зохицон нийлнэ гэдэг тун ярвигтай хэрнээ түмэн гайхамшиг гарах гүн увдистай. Эцэг, эх нь удам харж, язгуур үзэн, бэрийн зурхай, төөргийг харж шинжинэ. Гэр бүл болж нийлэхэд нь зөвхөн тухайн хоёр хүнийг хувьчлан хардаггүй. Хоёр талын аав, ээжийн жилээс авахуулаад бүх таарамжийг нь хардаг. Тэр таарамжаас хосын хувь заяа сайн, муу явах шалтгаална. “Удам муутын заяа муу. Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг үг байдаг. Хувь хүний гадаад шинж, бие царай зүсийг харж “Энэ хоёрын хувь заяа нийлбэл ийм байх юм” гэж  заяа төөргийг нь үзсэний дараа эцэг, эх хоёр удам залгах үр хүүхдийнхээ хувь заяаг бодож, өндгөн сүй тавьж, багаас нь бие биед нь ээнэгшүүлэн дасгадаг. Амьдралд бие даахаас өмнө нэг нэгнийхээ зан ааш сайн, мууг эрт мэдүүлвэл хэр баргийн зүйлд гомдож тунихаа больдог. Эр, эм хоёрыг бие гүйцсэний дараа гэрлүүлдэг. Энэ нь нэг хүний амьдралтай холбоотой бус тэдний үйл барилдсан сэтгэлийг ариунаар тэтгэж байх удам угсааны залгамжтай холбоотой асуудал юм.

Ням гаригт бэр авбал дахин солино, Тахиа өдөр хуримлавал өөр хоорондоо тэмцэлдэх тул хоригло хэмээн заасан байдаг.

-Хуримын зан үйлд бэр авах цагийг тусгайлан заасан байдаг нь ямар учиртай юм бэ?

-Эртний сударт бэрийн үйл болон хуримын өдрийг сонгож болохгүй өдөр гэж бий. Сонгож болохгүй сар, одтой өдрүүдэд хурим товловол зурхайг үзэж буй хүн муу байдаг. Үл итгэвээс хожмын цагт их гэмшил болно. Бэр буулгах цаг, охин мордуулах өнгө гэж бий. Тухайлбал, Хулгана жилтэй охиныг хар морь унуулж, хар дээл өмсгөж, луу цагт мордуул гэж заасан байдаг. Хаврын гурван сарын туулай өдөр хурим найр, бэрийн ямар нэгэн үйлийг огт хийж болохгүй. Тэнгэрийн бэлэвсрэл, адгийн бэлэвсрэл, эр эмийн бэлэвсрэлийн өдөр бэр буулгах, ураг төрөл барилдах, хурим найр хийх үйлийг ихэд цээрлэдэг. Бэр буулгах сайн, муу өдөр, охин өгөх далд сар, хүү, бэр авах харш жил гэж бий. Бэр хүргэх хүний жил ямар байх, бэрийн унах морины өнгө зүс, бэрийн явах цаг, зүг, өмсөх хувцасны өнгө, гэрт оруулах, угтах, тулга тулах, гал асаах, үс угаах хүний жил, бэр мөргөх цагийг нарийн үздэг. Могой өдөр бэрийн үйлд муу, луу өдөр бэр богтлох, охин гуйхад сайн өдөр. Хурим хийх сар, өдрийн сайн мууг хүртэл зурхайн ухаанд гаргачихсан байдаг. Бар сарын улаан, цагаан бар өдөр, улаагчин, шарагчин, цагаагчин туулай, улаан, шар хулгана өдөр сайн. Хурим хийж болохгүй сарын ням гаригт бэр авбал дахин солино, гал голомтоо хаях тул муу, тахиа өдөр хуримлавал хоорондоо тэмцэлдэх тул хоригло хэмээн заасан байдаг. Тиймээс Дашням, Балжиннямтай өдөр гээд таамгаар хийж болохгүй.

-Сүүлийн үед гэр бүл салалт ихэссэн. Ивээл жилтэй хэрнээ таарч тохирдоггүй хүн олон байдаг. Энэ нь ханийн заяа төөргөөс шалтгаалдаг уу?

-Гэр бүл салж байгааг ажиглахад нэг талаар нийгмийн өөрчлөлт нөлөөлж байна. Манайхан ханиа сонгох, гэр бүл болох уламжлалт нарийн ёс жаягийг өнөө цагт хаясан. Сүүлийн 70-80 жилд Монголын үнэт өв соёл, эрдэмтэн мэргэдийн сургаал, номын эх хэлээ гээж, бидний яриа цөөн үгэнд эргэлдсэнээс үүдэж хохирол их амссан. Тэр дундаа үр хүүхдийнхээ гэр бүлийн асуудалд эцэг эх нь хайнга хандаж “Санаа нийлж байвал боллоо” гэдэг үүднээс үг ч хэлж чадахгүй гэрлүүлж байна. Иймэрхүү адармаатай зүйлээс болж салж байгаа нь худлаа бус. Үүнийг засахын тулд цэцэрлэг, бага, дунд, ахлах сургуулиас нь уламжлалт ёс заншлаа өвлүүлэх бодлогыг төрөөс соёлын бодлого болгож нийгэм даяар хэрэгжүүлж байж, нэгэн бүхэл бүтэн сайхан үеийг төрүүлж хойч үеэ аварна. Ингэхгүйгээр улс орныг эмзэглүүлсэн гэр бүлийн асуудал амархан засарна гэж байхгүй.

Эмэгтэйн хүнд айлын бэр болоход үл зохих нас гэж бий.

-Эмэгтэй хүнд бэр болдог, болдоггүй  нас гэж байдаг гэж та ярилаа. Ямар учиртай юм бэ?

-Бэр болоход үл зохих нас гэж байдаг. Тухайлбал, хулгана жилтэй эмэгтэй 17, 18, 26, 27, үхэр жилтэй эмэгтэй 14, 16, 18, бар жилтэй эмэгтэй 17, 22, 26, 30 насандаа айлд бэр болж очих хэрэггүй. Эдгээр заасан насанд гэрлэвэл аж амьдрал, ажил үйлс, ирээдүй хойчид нь сайнгүй төдийгүй элдэв саад бэрхшээл, гай тотгор, ихтэй хэмээн өгүүлсэн байдаг. Хэрвээ гэрлэхээр болбол сайнд нь урвуулж болдог арга заслыг хийлгэх хэрэгтэй. Үүнээс гадна туулай сарын Ровагинь Анурад, Ударасад, Ударабадра бад одтой өдөр хурим хийвэл үгүйрч хоосорно. Хэрвээ энэ өдөр хуримын өдрийг товлож үзвэл үзсэн хүнд нь гамшиг нүүрлэх тул цээрлэ хэмээсэн байдаг.

-Монголчууд бэр болох бүсгүйг хэрхэн шинждэг байсан бэ?

-Эмэгтэй хүний язгуураар нь лянхуа, лавай, зүрэн, заан, тэнгэр, дагина, мангас, ягчис, язгуурын хэмээн ангилдаг. Бүсгүй хүний зүүн хацрын дор улаан мэнгэний  өнгө тогтвол залуугийн цагт зовлон амсах боловч 30 насандаа амгалангийн цогийг олох болно. Улаан уруултай бол баяны, ягаан уруултай бол сэхээтний, том уруултай бол шүтлэгтэйн, урт уруултай бол найр цэнгэлд дуртай, муруй уруултай бол амьдрал нь аз жаргалгүйтэх, сэрэлзсэн улаан уруултай бол сайхны, уруул дундууруу зураастай бол амны хишигтэй гэх зэргээр нарийн шинжинэ.

Хүн өтөлдөг, өвддөг, орчлонгийн найман зовлонг хүссэн хүсээгүй туулдаг.

-Хүний хувь тавилан, заяа төөрөг гэж юу юм бэ. Бид юу хүсэж мөрөөдөх нь хамаагүй. Бүх зүйл цаанаасаа заяа төөргөөр зурагдчихсан  байдаг гээд хүмүүс ярих юм?

-“Санаа сайн бол заяа зөв. Сайхан төрөх заяаных, сайн явах санааных” хэмээх ардын зүйр үг байдаг. Энэ үгэнд олон утга санаа бий. Хүн тэргүүлшгүйгээс орчлонд хязгааргүй олон удаа төрөл авсан байдаг. Эрдэнэт хүмүүний биеийг авсан хэдий ч зовлонгоос салж чадаагүй. Бүгд өтөлдөг, өвддөг, орчлонгийн найман зовлонг хүссэн хүсээгүй туулдаг. Хүний гадаад биеийн хэлбэр, дуу авиа гээд бүх зүйл урьд төрлийн толь юм. Төрсөн өдрийн төөргөөс хамаараад идэх хоол, наслах нас хэмжээтэй.

“Заяа минь ийм хойно яах билээ дээ” гэж амьдралын хатууд буулт хийх нь ухаант хүний ёс биш. Хэрвээ буулт хийсээр байвал амьдралын шалгуураар өөрийгөө төрөл доошлуулж, муу заяанд унагах болно. Бид тэртэй тэргүй зовлонтой газар төрсөн болохоор тэмцэлтэй амьдрах хэрэгтэй. Харин тэмцэл нь ухаалаг, зөв байх ёстой. Зовлонгийн шалтгааныг ойлгох нь чухал. Хорвоод биднийг барьж буй гай бол муу сэтгэлийн гэм юм. Үүнийг сайнд нь урвуулж чадвал хүн өөрийн сэтгэлийг хөгжүүлж сайханд хүрч болно. Тэр бүү хэл бурхан болж, өндөр төрөлд төрж болох арга замыг бурхны номд заасан байгаа. Өөрийн төрсөн заяаг сайн, муу болгох нь бидний гарт байдаг. Хувь заяагаа хүн сайн зүгт эргүүлэх  хэрэгтэй. Зовлонг хүсэхгүй жаргахын тухайтад  тэмүүлдэг нь хүн төрөлхтний зорилго юм. Хүн жаргах гэж есөн шидийн зүйл хийдэг. Сайн, муу үйлийг ялгахгүй  учраас хийсэн  үйл нь эцэст нь зовлонгийн үрийг тарих тохиолдол цөөнгүй. Аливаа нэгэн муу сэтгэлийн үрд зовлон, сайн үйлийн үрд жаргал гэдэг зарчмыг ойлгож, өөрийн зовлон гаргаж буй 84000 муу сэтгэлийг сайн увдист урвуулах бурхны заасан 84000 номын цогцыг ашиглаж, өөрийн  амьдралыг сайханд хувиргах хэрэгтэй.   

Г.Батцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.161.70) 2018-06-04 09:10
      • 0
      • 0

      Bi 1983-2-5 төрсөн юм аа яг аль жилдээ орох вэ гахай жилдээ орхоор нөхөр бид 2 харш жилтэй болох гээд байх юм аа нөхөр 1977 оний могой

      Хариулах

    • zulaa

      (66.181.161.89) 2018-03-02 19:18
      • 0
      • 0

      Bi buruu nasandaa ber boljee.odoo bid salsan

      Хариулах

    • zochin

      (66.181.187.139) 2017-03-16 22:14
      • 0
      • 0

      Ene lam solongos exnertei biluu

      Хариулах

    • zochin

      (112.72.11.118) 2017-03-14 21:27
      • 0
      • 0

      Hergte hvnde hereg boloh l medeelel bna

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.89) 2018-03-02 19:18
      • 0
      • 0

      Tii shde

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.26) 2016-07-12 15:56
      • 0
      • 1

      Тусгаар тогтносон Монгол улсын иргэн бүр Монгол нэрээр явах ёстой Гэвэл зарим нэг мухар сүсэгтэй тэнэгүүд Төвд нэр өгөх юм Төвд үг тийм л ид шидтэй юм бол Хятадад яагаад эзлэгдсэн байгаа юм

      Хариулах

    • Зочин

      (124.158.95.132) 2016-07-09 20:16
      • 0
      • 0

      nohoi jiltei emegtei hun hedn hedn nasandaa huntei suuj bolhku bolooo delgerengui...

      Хариулах

    • зочин

      (103.10.23.141) 2016-07-08 20:44
      • 0
      • 0

      ер нь манайханд эрүүл бус хэрнээ эрүүл хүмүүстэй хөл нийлүүлэн яваа хүн олон байгаа нь эхнээсээ илэрсээр байна...

      Хариулах

    • Зочин

      (79.138.148.199) 2016-07-08 20:30
      • 0
      • 0

      Ene nuhur er n yl buteh etgeed huurmag zusarch shunaltai shajin nomiin ner barisan uudgui hun

      Хариулах

    • Зочин

      (139.5.217.240) 2016-07-08 19:34
      • 0
      • 0

      мунхруулгаа боль доо.

      Хариулах

    • ari

      (202.9.42.2) 2016-07-08 19:26
      • 0
      • 0

      хүмүүсээ энэ чинь хэрэгтэй хүндээ хэрэгтэй л зүйл байна.энэ ламыг чинь хүндэлдэг хүмүүс байна шүү

      Хариулах

    • Зочин

      (39.7.59.234) 2016-07-08 13:13
      • 0
      • 0

      Битгий худалаа юм яриад хүмүүсийн тархи угаагаад бай мөрөөрөө амьдараад яв хэлэр ч муу үг олдохгүй юм нээх мундаг их мэдэгч царайлах гээд боль блольчих пүрэвбатаа

      Хариулах

    • Зочин

      (115.21.241.66) 2016-07-08 13:13
      • 0
      • 0

      Битгий худалаа юм яриад хүмүүсийн тархи угаагаад бай мөрөөрөө амьдараад яв хэлэр ч муу үг олдохгүй юм нээх мундаг их мэдэгч царайлах гээд боль блольчих пүрэвбатаа

      Хариулах

    • Зочин

      (115.21.241.66) 2016-07-08 13:13
      • 0
      • 0

      Битгий худалаа юм яриад хүмүүсийн тархи угаагаад бай мөрөөрөө амьдараад яв хэлэр ч муу үг олдохгүй юм нээх мундаг их мэдэгч царайлах гээд боль блольчих пүрэвбатаа

      Хариулах

    • марксц

      (202.131.244.67) 2016-07-08 10:27
      • 0
      • 0

      Энэ хувалз шарын шашиных уу улааны шашиных уу. Шарын шашинтай бол авгай авдаггүй байсан байхгүй юу.

      Хариулах

    • Ts.T

      (112.72.12.1) 2016-03-13 12:28
      • 0
      • 0

      bi ene hvniig mash ih hvndelej vg surgaaliig ni bishirch ywdag sayhan ter hvn buu dagawal buzartana gesen zviliig unshaad setgel gonsoiloo uuruu sudlaach hvn bj mongoliin uwug deedes shvtej bsan tenger vzliig arai tegej tailbarlaj bolohgvi met harin ch undur deed owun uhaan ongo sahius haraal jatga hiih baitugai ter muu vgiig helehiig ch norgildog wum bilee haraal gedeg haraad al jatga gedeg hi jadlaad al gesen utgatai gej tailbarlaj vr hoichisdoo busdiig vrgelj eruuj yw amaaraa har muu vgiig bvv gargaj hel gej surgadag wum ta uuruu orchin yeiim erdemt hvn bna sudlaad neg vzwel buruudahgvi l bh olon ulaach nar dund owilogogvi ni bh ch mundag gaihamshigtai owun uhaan buulgadag egel daruu negen ch bas bna Amar amgalan

      Хариулах

    • zochin

      (122.201.24.42) 2016-07-08 11:16
      • 0
      • 0

      хүн хэлбэл өөрт хүнцэл идвэл араанд гэж үнэн юм байна лэ шү

      Хариулах

    • зочин

      (202.21.117.122) 2015-09-30 12:59
      • 0
      • 2

      Хүмүүс минь авах гээхийн ухаанаар аливаад хандвал өөрт чинь л сайн сан. Элдэв хараал зүхэл өөрийг чинь л ороодог юм даа. хөөрхий.

      Хариулах

    • zolooart@yhaoo

      (49.0.186.127) 2015-09-26 19:43
      • 2
      • 2

      бүх шашин яг адил мухар сүсэг амьдралд садаа

      Хариулах

    • zolooart@yhaoo

      (49.0.186.127) 2015-09-26 19:43
      • 0
      • 3

      бүх шашин яг адил мухар сүсэг амьдралд садаа

      Хариулах

    • Mongol hun

      (112.72.13.69) 2015-09-25 23:18
      • 1
      • 2

      Tuvd nershil halj Mongol saihkan ner aldaraa ur huuheddee hairalya

      Хариулах

    • Zochin

      (202.131.238.146) 2015-09-25 11:35
      • 0
      • 2

      Eldev balai yum soliorj, hun amitanii tolgoi erguulj luivar hiij baihaar ajil torol hiij uls orondoo nemer boloosoi. Uul ni saihan zaluu hun l haragdah yum

      Хариулах

    • unen ug

      (214.27.75.132) 2015-09-24 02:58
      • 0
      • 2

      Od garagsiin orchil hudulguun olon amitand sain muugaar nuluulmu geed heltsen bdag shdee. zurhai bol aria shinjleh uhaan tal ruugaa. Tegeed ch yoroosoo buddiin shashin bol hamgiin shinjleh uhaanch shashin shuu. 3000 jiliin umnu Budda eniig chine surgaali bolgood heltsiimaa. Burhan gej baihgui zuvhun hunii oyun uhaan uuruu burhun gej helsen bdag tegeheer shuteh shutehgui ni hunii uuriin asuudal.

      Хариулах

    • Hariult awiii

      (202.126.88.13) 2015-07-01 22:14
      • 1
      • 1

      medvvsgteil zuil bna. Bayrallaa bas Hulgana, vher, bar 3 jil l bna busad jiltei hvmvvs heden nasandaa gerlej bolohguig ilvv delgerengui medmeer bna .?

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.224) 2015-06-30 15:54
      • 0
      • 1

      Мэдэхэд илуудэхгуй сайхан Бичжээ баярлалаа

      Хариулах

    • Oyu

      (112.72.13.236) 2015-06-29 23:11
      • 0
      • 2

      Boldoggui nasandaa hadamd garchee Odoo tegeed yanaa? Yag yah yostoi um boloo?

      Хариулах

    • Зочин

      (178.115.130.206) 2015-07-06 04:16
      • 0
      • 1

      Sain talruu ni nom unshuul gej bn shde

      Хариулах

    • жирийн иргэн

      (202.170.71.92) 2015-06-29 12:29
      • 0
      • 1

      Зурхайн ухаан гэдэг бол шашинаасаа арай өөр байх.Тэгэхлээр хэрэгтэй зүйл. Арай мухар сүсэг биш байх гэж бодож байна.Үүнийгээ харин хүмүүст яаж хүргэж, мэдүүлж, сурталчилдаг юм бол доо.Харин Пүрэвбат таныг Солонгос эхнэртэй гэж дуулсан.Шашны номонд, манай монгол ёсонд хэр нийцдэг юм бол....

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.124) 2015-09-26 23:55
      • 0
      • 0

      Hunees bitgii oo haij bogsiig n uhaj bgach chi l umhiirnuu ghes tr hun bol chamtai chamgui amidral n tsetsgelseer l bn.

      Хариулах

    • Ts.Battsagaan.

      (112.72.11.102) 2015-06-29 08:32
      • 0
      • 1

      Saihan medeelel ablaa.tand ajiliin amjilt husie.

      Хариулах

    • Зочин

      (122.201.24.127) 2015-06-28 23:57
      • 1
      • 2

      Үсээ засуулахдаа өдөр хардаг улс энэ дэлхий дээр ганц байдаг нь Төвд. Одоо араас нь Монголчууд орж байна. Шашин шүтээд бусад улсаас илүү гарсан юм байна уу.Мунхаглаж биш ухаарч шүтэх хэрэгтэй байх.

      Хариулах

    • zochin

      (122.201.24.42) 2016-07-08 11:18
      • 0
      • 0

      delhiin buh ornoor yavsan tand bayar hurgie

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.87) 2015-06-29 15:50
      • 0
      • 1

      ugaasaa mongolchuud hezeeneesee usee zasuulah maliin us noos avah ur huuhdee gerluuleh shine ger barih geed iimerhuu huni huvi zayatai holbootoi udruuddee zaaval beleg demreliig bodoj usun devjihiig n bodoj udur sudriig harj zohitsuulaj bdiim sh dee enenii muu gej eruusuu bhgui shuu

      Хариулах

    • Зочин

      (122.201.24.118) 2015-06-29 00:38
      • 0
      • 1

      Шашин шүтдэггүй бол энэнд хошуу дүрэх хэрэгүй.монгол хүн шашин шүтээд муудаагүй.

      Хариулах

    • Зочин

      (103.229.121.52) 2015-09-26 00:23
      • 0
      • 0

      Muudaagui tgd yasiin

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.87) 2015-06-29 15:45
      • 0
      • 1

      yag unen

      Хариулах

    • Зочин

      (103.229.120.245) 2015-06-28 21:25
      • 0
      • 1

      Tuesun garigiin tuurug gej bii shuu.Yumand uchir bii

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.108) 2015-06-28 13:23
      • 0
      • 1

      Shinjleh uhaan tugssun tsegees buddiin shashin ehelne gj. Shinjleh uhaand medeej avah tal bii. Ter tusmaa eruul mend, tehnologiin salbart. Gevch tiim aguu zuil gj bdj bvl enduurch bn shu. Etsest ni hunii l neej bgaa neeltuud.

      Хариулах

    • Зочин

      (174.115.8.10) 2015-06-28 11:50
      • 0
      • 1

      Lam boogiin tulug zaslaar bol manai mglchuud shig mundag saihan amidrah hun bhgui blguide kkk mgloor l duuren lam, boo. Yadarsan humuusiin zovlongoor business hiigchid!

      Хариулах

    • 10жилийн хүүхэд бна

      (180.149.78.26) 2015-06-28 21:05
      • 0
      • 0

      Наад чинь Чиний л бодол бөө бол шашин биш хэрхэн байгал дэлхийтэйгээ арга билэг мэт шүтэлцэх зан үйл тгээд шашин болгон хамаг амьтаны сайн сайхны тулд байдаг голн итгэл үнэмшил байдаг юм

      Хариулах

    • tamiraa

      (112.72.11.103) 2015-06-28 10:24
      • 0
      • 0

      yagd iim t1 setgehuitei humuus bdg bnaa shutleggui bol dugui bj chaddgun bhdaa medhed iluudehgui l shn l medeelel bn

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.87) 2015-06-29 15:47
      • 0
      • 0

      tii sh dee medehed iluudehgui shuu neeree

      Хариулах

    • muugii

      (112.72.13.131) 2015-06-28 03:00
      • 0
      • 1

      huue ta lam uu zurhaich uu zydtai jiliin nohoi targan dej bi heleegyu bailtai

      Хариулах

    • Зочин

      (182.160.37.122) 2015-02-10 11:08
      • 0
      • 1

      1 musun heden tsagt yu idehiig n hezee biye zashiig n hurtel zaagaad uguhuur ymda tgd ter tsagiig huleegeed suuj bh ym l daa

      Хариулах

    • (124.158.91.100) 2015-02-10 08:50
      • 0
      • 1

      shinjleh uhaanaar shiiddegiin odoo naad olig bolson zuilee bolij uz

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.87) 2015-06-29 15:46
      • 0
      • 0

      chi l bolino biz shuteh n neg n shutej l baig shutehgui bol chi uuriinhuuruu uuruu l bai za

      Хариулах

    • zochin

      (103.23.51.4) 2015-09-24 11:31
      • 0
      • 0

      ene hun uur deer ochson huniig hovsdchihdag gesen tegeed ochson humuus n bagsha bagsha geed araas n guigeed shuteed bdagiin gesen

      Хариулах

    • zochin

      (60.253.43.101) 2015-09-25 00:00
      • 0
      • 0

      Shaaaagad bgarai bi gantshan udaa nom unshuulsan ternees hoish ochoogui yawjiin nohoin boov mine sonjii harjii hunii shuteh shuteguin hamaagui ene oor hunii asuuldal nohoin ats mine aythan bogsoo archich chadhgui hewtej baij yun hun muulah durtai golognii aris we muu nohoin boojgoo haraal idsen naad uhaanaa jaahan ajluulaach hunii hii hooson hudlaa moroodson ugnuud sda gej bi budda shashintai shuteed deedleed irsiin nohoi mine omdiihchin shuwtalaad boowiig chin tastaad ç

      Хариулах