“Формула 1” уралдааны сорилго боллоо

Twitter Print
2015 оны 02-р сар 10-нд 07:52 цагт
Мэдээний зураг,

Авто уралдааны “Формула 1” ангиллын 2015 оны дэлхийн аваргын тэмцээн ирэх сард эхэлнэ. Харин дэлхийн аваргын өмнөх сорилго уралдаан болжээ. Сорилгын сүүлийн өдөр “Феррари” багийнхан хамгийн хурдан нь байлаа. Испанийн “Херес” авто тойруулгад К.Райконен, Л.Хэмилтон, С.Феттель нар эхний гурван байрыг эзэлсэн байна. Өнгөрсөн улиралд “Мерседес” баг онцгой байж нисгэгчид нь нэг, хоёрдугаар байрыг эзэлж, баг нь зохион бүтээгчдийн цом хүртсэн. Тэдний эсрэг “Феррари” чадварлаг нисгэгчдийг бэлтгэж, энэ жилийн дэлхийн аварга өрсөлдөөнтэй болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Сонирхуулахад 1950 оноос хойш зохиогдож буй “Формула 1” ангиллын дэлхийн аваргад Герман нисгэгч М.Шумахер 7, Аргентин нисгэгч Х.Мануэль 5, Франц нисгэгч А.Фрост, Герман нисгэгч С.Феттель нар тус бүр 4 удаа түрүүлжээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.