Делид хууль бусаар барьсан 32 давхар 2 байшинг нураалаа

Twitter Print
2022 оны 08-р сар 29-нд 11:31 цагт
Мэдээний зураг,

Хууль бусаар барьсан 32 давхар хоёр байшинг нураажээ

Энэтхэгийн эрх баригчид Дели хотын захад хууль бусаар баригдсан 32 давхар хоёр байшинг 10 хүрэхгүй секундын дотор дэлбэлж, бүрэн нураасан байна. 

Тус бүр 103 м өндөр барилгыг нурааж буй үйл явцыг ойролцоох өндөр барилгуудын дээвэр дээрээс хүмүүс сонирхож, барилгууд нурах үед алга ташиж,  баяртайгаар орилолдож байсан байна. 

Энэтхэгийн Дээд шүүх дээрх хоёр барилгыг барих явцад гүйцэтгэгч нь барилгын стандарт,  норм дүрэм,  галын аюулгүй байдлын стандартыг тус тус зөрчсөн хэмээн барилгуудыг нураах шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан аж.

Хоёр барилгыг нураахад 3700 гаруй килограмм тэслэх материал ашигласан ба ойролцоох байшин барилгууд,  гудамж талбайд аль болох хохирол бага үзүүлэхийг зорьжээ. 

Энэтхэгт хууль бусаар зөвшөөрөлгүй барилга байгууламж баригдах явдал элбэг ч тэдгээрийг нураасан тохиолдол  маш ховор аж. 

Барилгуудыг нураахаас өмнө ойролцоо амьдардаг хэдэн мянган иргэдийг 10 цагийн хугацаатай нүүлгэн шилжүүлжээ.  Мөн тэсэлгээ болох газрын ойролцоо цагдаагийн анги бүрэлдэхүүнүүд,  түргэн тусламжийн багуудыг байршуулсан байна. 

Барилгуудыг нураасны дараагаар ойр орчмын замын хөдөлгөөнийг нээж,  гал сөнөөгчид тоос шороог дарахын тулд ус цацаж эхэлсэн байна. Хууль бусаар баригдсан дээрх хоёр байшин нь Энэтхэгийн хамгийн олон хүн амтай Уттар Прадеш мужийг нийслэл Делитэй холбодог хурдны замын хажууд баригдсан байжээ. 

Твиттерт иргэд байшингуудыг нураах шийдвэр гаргасан нь авлигын эсрэг авсан арга хэмжээ бөгөөд барилгын компаниудад хатуу анхааруулга болж өглөө хэмээн бичжээ. 

Тэсэлгээний дараа 80 мянган тонн хог хаягдал гарсны дийлэнхийг нь тухайн тэсэлгээ болсон талбайг янзлахад ашиглах ба үлдсэнийг нь дахин боловсруулна гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (129.205.112.50) 2022-08-29 14:02
      • 0
      • 0

      Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах