Тун ашигтай зөвлөгөө (цуврал 6)

2017 оны 10-р сар 08-нд 17:25 цагт
Мэдээний зураг,

Хөдөлмөр хөнгөвчилсөн, урьд өмнө хэзээ ч толгойд орж ирж байгаагүй хачин сайхан мэргэн санаа оноо энэ хорвоо ертөнцөөр дүүрэн байдаг. Гэвч цагаа тулахад олддоггүй нь хяслантай. Тиймээс хэзээд санаж явахад илүүдэхгүй тун ашигтай санал зөвлөгөөг цувралаар хүргэж байна. Мэдэхгүй хүн мэдмээр юм гэдэг шиг ойр дотныхондоо дуулгахад ч тааламжтай. Манайхан нойтон салфеткаар эхлээд гараа арчаад дараа нь хувцас хунараа цэвэрлээд, эцэст нь гутлаа арчдаг гэдэгтэй адил тун ашигтай сайхан ээлжит зөвлөгөөг хүргэе.

Наалттай шошгыг хэрхэн салгах вэ?

Аливаа шошгыг хуулж салгахад зууралдсан цавуу үлдэж заваараад тун төвөгтэй байдаг тул бид хурдхан салахын түүс болдог. Харн зууралдсан цавууг хүнсний соодон дээр хэдэн дусал ус хийж жонхууруулаад арчвал хормын зуур арилгаж болно. 

Как удалить остатки наклейки.

Зэвэрдэггүй ган эдлэлийг хэрхэн цэвэрлэх вэ?

Чидун жимсний тосоор арчвал сайн даа. Даавууны өөдсөнд жаахан тос шингээгээд  металл гадаргууг сайн арчсаны дараа ариун цэврийн цаасаар гялалзтал зүлгэвэл болчихно.


Как очистить предметы из нержавеющей стали

Хромдож өнгөлсөн гадаргууг тэгвэл яах вэ?

Хромдсон эдлэлийг хүүхдийн арьсанд зориулсан тосоор тослох хэрэгтэй. Үүний тулд даавуунд шингээсэн тосоор арчиж сайн цэвэрлэсний дараа ариун цэврийн цаасаар өнгө ортол нь зүлгэ.

Как очистит хромированные предметы

Жинсэн хувцасны өнгийг алдуулахгүйн тулд 

Жинсэн хувцасны олон давуу талыг үнэлдэггүй хүмүүс ховор биз. Гэвч энэ төрлийн хувцас "эдэлгээний" явцад угийн сайхан өнгөө алддаг учир байн байн угаах гэдэг тун төвөгтэй. Тиймээс угаахаасаа өмнө алимны цуу уусгасан түмпэнтэй хүйтэн усанд хэсэг зуур дэвтээвэл өнгө чанар нь хэвээр үлддэгийг зөвлөе. Таван литр усанд 60 мл алимны цуу хийхэд таарна.


Как сохранить цвет джинсовой одежды

Мөнгөн эдлэлийг цэвэрлэхдээ 

Хүнсний соод уусгасан усанд сойх хэрэгтэй. Үүний тулд хөнгөн цагаан савны ёроолд тугалган цаас дэвсэж ус дүүргээд соод  хийж хутгана (нэг литр буцалсан усанд 70 гр соод). Энэ уусмалдаа бүх мөнгөн эдлэлээ хийж хэдэн минут орхиход мөнгөн дээрх ямар ч толбо арилсан байна.

Как очистить серебро

Тасалгааны цэцгийг дуслаар услах нэг арга бий

Та хэрвээ хэсэг хугацаанд хол явахад хүрвэл ургуулж арчилсан хайртай цэцгүүдээ яах вэ гэсэн асуулт гарч ирнэ мэдээж. Тэгвэл асуудлыг шийдвэрлэх нэг сайн арга бий. Жишээ нь кетчупных гэх мэт дурын хоосон саванд ус дүүргээд цэцгийн савандаа доош харуулан тавьж хөрсөнд нь толгойн хэсгийг нь булахад болно.

Создание капельной поливочной системы для домашних цветов.

Хаа сайгүй наалдах амьтны үс ноосноос хэрхэн салах вэ?

Эмнэлгийн ганц удаагийн хэрэглээний резинэн бээлий ашигла. Үс ноосыг хаа байгаа газраас нь бээлийгээрээ түүх хэрэг гарна. Гэхдээ тоос сорогч юм уу, наалдуулдаг тусгай туузнаас хамаагүй илүү үр дүнтэй арга шүү. 

Как удалить шерсть животных с мебели или одежды.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: etugen68@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.