Тун ашигтай зөвлөгөө /Цуврал 3/

Twitter Print
2019 оны 08-р сар 05-нд 12:34 цагт
Мэдээний зураг,

Амьдралд тохиолдох аливаа бэрхшээл бүхэнд хамгийн наад захын энгийн нэгэн зүйл хачин сайхан зөвлөгөө болдогыг бид тэр бүр анзаардаггүй. Жор мэдэх ламаас зовлон үзсэн чавганц илүү гэдгийн үнэн нь тэр. Аливаад жижиг сажиг гэлтгүй анзаарч байхад огт анхаарал татмааргүй бүхэнд анагаах болоод ашиг тус болох чанар нуугдаж байдаг аж. Тухайлбал, хүний биеийн эрчим хүчний тэнцвэрийг илүүдэлгүйгээр хадгалаж байх ёстой гэнэ. Илүүдэл эрч хүч эрүүл мэндэд хортой гэдгийг мэдэх хүн тэр бүр олонгүй. Харин хүний биеийн эрчмийг тогтворжуулах нэгэн сайн арга бол улаан манжингийн шүүс аж. Буцалсан усаар жаахан шингэлсэн улаан манжингийн шүүс давсны хүчлийн тэнцвэрээр бие махбодийг сэргээдэг байна.

Чем заменить энергетики

Шүд гэнэт өвдвөл яах вэ?

Хэрвээ шүд гэнэт өвдөж сандаргавал гарын доорхи арга бүхнээ бид хэрэглэдэг. Гэвч тэр бүр тус болох нь бага, улам нэмж өвдүүлж ч мэднэ. Харин чимх хэртэй хүнсний давс хөвөнд боож өвдсөн шүдэндээ тавихад хэсэг хугацааны дараа өвдөхөө болино. 

Что делать, если у вас неожиданно заболел зуб

Хулгана эвдрэвэл яахав?

Яаралтай ажилтай байхад хулгана эвдэрсэн нөхцөлд авах ийм нэгэн арга байдаг. Хэрвээ та Windows орчинд ажиллаж байвал зүүн талын Alt товчлуур болон зүүн Shift, Num Lock-уудыг зэрэг дарах хэрэгтэй. Ингэсэн нөхцөлд удирдлага гар дээр шилжиж сумтай заалтуудаар үйлдлээ удирдаж болно. 

Что делать, если сломалась мышка

Шуудангийнхаа хаягийг хэрхэн хялбарчлах вэ? 

Цахим шуудангийнхаа хаягийг бусдад хэлж өгнө гэдэг нэг түвэгтэй явдал байдгийг бид мэднэ. Утсаар юм уу, өөдөөс нь харж байгаад хичнээн хэллээ гэхэд нөгөө хүн маань ойлгож авахад "маш хүнд" байдаг учраас мессежээр явуулж байж сая санааа амардаг. Харин үүнийг хялбарчлах ийм нэгэн арга байх юм. Өөрийн утасны дугаарыг, тухайлбал 99116890@mail.сом гэх мэт хаягаар нээчихэд нэг сумаар хоёр туулай буудаж болно.

Как сделать проще название почтового ящика

Хүн худлаа яриад байгааг яаж мэдэж болох вэ?

Яг худлаа яриад байна уу, эсвэл аль нэг зүйлийг мартчихаад санах гэж хичээж байгааг нь мэдэхэд амархан. Үүнд дээш доош гэсэн хоёр ялгаа л байдаг. Худлаа ярьж, ямар нэгэн хариулт бодож байгаа хүн газар ширтэж нүдээ буруулдаг бол мартсанаа санах гэж байгаа хүн дээшээ харж байдаг. 


Как узнать, что человек врет

Яаж хурдан сэрэх вэ?

Нойроо дийлж хурдан сэрэхийн тулд хүчээр эвшээх хэрэгтэй. Ингэснээр уушгинд агаар хүчтэй сорогдож, нойрмог байдлыг үлдэн хөөх болно.

Как быстро проснуться

Усанд орохдоо хөгжим сонсож тухлая гэвэл 

Усанд орохдоо хөгжим сонcох ч бас амралт, сэтгэл сэргээх нэг арга. Харин жижиг төхөөрөмж ванны өрөөнд сайн дуугардаггүй учир тосгуур дотроо тавибал сайн шүү. Усны шаагих чимээг хүртэл дартал сайн дуугардаг.

Холбоотой мэдээ - Тун ашигтай зөвлөгөө

Цуврал 1 - http://mongolcom.mn/read/16731

Цуврал 2 - http://mongolcom.mn/read/16846

Цуврал 3 - http://mongolcom.mn/read/19629

Цуврал 4 - 

Цуврал 5 - 

Цуврал 6 - http://mongolcom.mn/read/19639

Цуврал 7 - http://mongolcom.mn/read/19784

Цуврал 8 - http://mongolcom.mn/read/27300

Цуврал 9 - http://mongolcom.mn/read/32338

Цуврал 10 - http://www.mongolcom.mn/entertainment/id/35268

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.