Монгол төрийн бэлгэдэл болох соёмбо тэмдгийн учир

Twitter Print
2018 оны 12-р сар 27-нд 09:25 цагт
Мэдээний зураг,

Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Энэ нь ХҮII зууны үед болон 1911-1912 онд манжийн эсрэг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид, 1921 оны ардын хувьсгалын партизан цэргүүдийн төдийгүй өнөөгийн Монголын ард түмний хүсэл зоригийг илтгэн Монгол улсын туг, төрийн сүлдэн дээр мандсаар байгаа билээ.

Соёмбо нь анх 1686 онд өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо бичгийн эхний үсэг юм. Соёмбын хамгийн дээр байдаг гурван дөлт гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадрах бэлгэдэл бөгөөд ер нь монголчууд галыг мандаж бадрах, голомт залгамжлах утгаар хэрэглэдэг заншилтай.

Мөнх тэнгэрийг төлөөлсөн Наран, Саран хоёр бол Монголчуудын нэн эртний сүлд тамга юм. Ийнхүү Наран, Саран, Гал гурав нийлээд Монгол түмний ашид мандан бадрахын бэлэгдэл болдог.

Соёмбын доторх хоёр гурвалжин нь жад, сумны гилбирийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош хандуулсан нь дайсныг дарах гэсэн утгатай юм. Соёмбын төвд буй хоёр загас нь арга, билэг буюу эр, эм гэсэн бөгөөд хүн ард эрэгтэй эмэгтэй ялгалгүй цөм өндөр сонор сэрэмжтэй байж, өсч үржин, улс орноо цэцэглүүлнэ гэсэн утга агуулдаг. Загасны дээр доор байгаа тэгш өнцөгт нь шулуун шударга, журамтай гэсэн утгатай бөгөөд хүн бүхэн Монгол улсынхаа төлөө цэх шударга нэгэн үзүүрт сэтгэл зүтгэлээр хүчээ өгтүгэй гэсэн санаа юм.

Соёмбын хоёр хажуугийн босоо тэгш өнцөгт нь эртний бичгийн зүйлд хэрмийг дүрсэлсэн тэмдэг бөгөөд бүх ард түмэн эв санаа нэгтэй болбоос ган хэрмээс ч бат бэх гэсэн ардын цэцэн бэлгэдлийг илэрхийлжээ. Ийнхүү Монголчуудын эрхэмлэн хүндэтгэдэг бэлгэ төгөлдөр Соёмбо тэмдэг бол Монголчууд бид бүхэн гал мэт мандан бадарч, Наран, Саран мэт гэрэлтэн мөнхжиж, зэв сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билэг хослон, төмөр хүрээ лугаа адил төр улсаа хамгаалья гэсэн гүн утгатай юм.

www.budda.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • нууцлаг нэгэн

      (202.179.26.125) 2018-05-28 11:24
      • 0
      • 1

      ёстой сайхан мэдээлэл хүргэсэнд маш их баярлалаа.

      Хариулах

    • Зочин

      (66.181.186.205) 2017-07-11 02:12
      • 0
      • 1

      Анхнаасаа л соёмбоо буруу зурсан ш дээ

      Хариулах

    • ттт

      (202.21.117.42) 2017-03-31 15:20
      • 0
      • 2

      Загасыг нар буруу эргүүлэн дүрсэлсэн байна. Зөв зураад тайлбарлах хэрэгтэй.

      Хариулах

    • нууцлаг нэгэн

      (202.179.26.125) 2018-05-28 11:25
      • 0
      • 0

      харин тийн

      Хариулах

    • БЭСКА

      (202.179.31.84) 2017-03-31 09:55
      • 0
      • 1

      монголчуудаа 1992 оны бүтээсэн сүлд муу утга санаа АГУУЛСАН байна ТӨРИЙН СҮЛД соёмбог ЦЭНХЭР МОРИНЫ ГЭДЭС ДОТОР байрлуулсан БАЙНА утга нь морь нь төрийн сүлдийг идээд гэдэс рүүгээ хийсэн БАЙДАЛТАЙ харагдаж байна 1992 ОНД ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ баталсан хүмүүс ТЭНЭГ хүмүүс байгаа биз ТҮҮНЭЭС ХОЙШ сайд УИХ- гишүүд засаг дарга багийн дарга ГЭЖ бүх албан тушаалтнууд яаж ТӨРИЙН МӨНГИЙГ ХУЛГАЙ ХИЙЖ гэдсээ дүүргэх вэ БОДОЛТОЙ БАЙДАГ НЬ НУУЦ БИШ харин тэр БНМАУ- морио унаж давхиж буй ДҮРСТЭЙ төрийн СҮЛД бол зөв байсан юм

      Хариулах

    • буугийб

      (202.9.42.3) 2016-04-16 13:31
      • 0
      • 1

      Ринчен гуайн тайлбар гэдэг билүү.Мундаг хүн юм чинь дураараа зохиогоод л хэлчих чадалтай л даа.Эртний непал энэтхэгээс үүсэлтэй.Занабазар шинээр зохиосон үсэгээ өөрөө үүссэн гэсэн утгыг илэрхийлж цагаан толгойнхоо эхэнд бичсэнээр Монголд нэвтэрсэн юмаадаа.Төрийн сүлдэндээ непал тэмдэг хэрэглэж байхаар цагаан шонхороо залбал уг нь үндсэн Монгол элемент юм шиг.

      Хариулах

    • дорж

      (202.72.245.46) 2015-09-25 09:27
      • 0
      • 0

      Шал худлаа тайлбарласан байна. Энэ тайлбарыг чин социализмын үед гаргаж ирсэн юм шүү дээ. Тайлбар нь арай өөр байдаг даа. маш гүн ухааныг шингээсэн байдаг юм. Соёмбо гэдэг үг нь"өөрөө гарч ирсэн" гэсэн утгатай Сиямбху гэдэг санскрит нэрнээс гаралтай энэ тэр гээд ...

      Хариулах

    • unshigch

      (150.129.142.45) 2015-04-11 15:30
      • 0
      • 1

      Deed taliin zuragt xalit ch gsn zuw ergesen xaragdaj bna. Xarin dood tald bgaa zuragt bol buruu bna.

      Хариулах

    • Уншигч

      (112.72.6.34) 2015-02-09 18:29
      • 0
      • 1

      Загас нь буруу эргэж байгаа юм уу даа?

      Хариулах