Хэт давстай хоол хүнс хэрэглэх нь цус харвалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг

Twitter Print
2020 оны 01-р сар 21-нд 09:21 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед цус харвалт өвчний насжилт жил ирэх тусам залуужиж байгааг эмч нар хэлж байна. Үүний шалтгаан нь манай улсын залуусын дийлэнх нь архи тамхи  хэрэглэж, янз бүрийн  хүчин зүйлээс болж стресст ордог зэрэг шалтгаанууд зонхилдог. Мөн давс хэт их хэрэглэх нь цус харвалтын гол шалтгаан болж байгааг тодорхойлжээ. Иймээс давсныхаа хэрэглээг багасгах  хэрэгтэйг сануулж байна. Монгол хүн өдөрт дунджаар 16 грамм давс хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Энэ нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  тогтоосон давсны хэрэглээнээс хоёр дахин их юм.  

Зарим үед давсны хор хөнөөлийг мэдсэн хэрнээ хэтрүүлэн хэрэглэдэг нь зуршил болсон гэж хэлж болно. Цус харвалтын өвчин нь хөгшин залуу нас харгалзахгүй тохиолдож, хүн амын нилэнхүйг хамраад байгаа гэнэ. Иймээс энэ өвчнөөс сэргийлэхийн тулд өдөр тутмын амьдарлын хэв маягаа өөрчилж хоолны дэглэм барих тэр тусмаа давсны хэрэглээг багасгах, архи тамхи хэрэглэхгүй байх,  идэвхитэй хөдөлгөөн хийх, даралтаа тогтмол үзэж хэвших зэрэг дадлуудыг мөрдөх хэрэгтэй. 

Д. Цэнд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.117) 2013-12-08 23:03
      • 0
      • 1

      Ugaasaa l 3 tsagaan hor gedeg shuu dee. Davs, ooh, sahar 3. Ene 3-yg zohistoi hereglechihvel yamarch baisan eruul mendiin olon asuudaltai tulgarahgui l baih.

      Хариулах