Нас бол зүгээр л тоо

Twitter Print
2015 оны 02-р сар 09-нд 08:43 цагт
Мэдээний зураг,

Оросын гэрэл зурагчин Владимар Яковлев дэлхийг тойрон аялахдаа нас дээр тогтсон хүнийг бүтээлийнхээ гол дүрийн баатар болгодог байна.

Ингэхдээ тэрээр зүгээр ч нэг ахмад настан биш насандаа баймгүй чадвартай, ажил эрхэлдэг нэгнийг сонгодог байна. Владимар Яковлев нас бол зүгээр л тоо гэдгийг илтгэх бүтээлүүдийнхээ талаар “Тэд 70 гарсан ч зүрхэндээ 20 настан шиг л байдаг” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

86 настай Ивон Доэл гэх энэ хатагтай уран гулгалтаар насаараа хичээллэсэн нэгэн. Тэрээр 80 насандаа автомашины осолд орсны дараа эмч нар түүнийг тэшүүрээр дахин гулгахгүй байхыг зөвлөжээ. Гэсэн ч тэрээр өөрийн хамгийн дуртай зүйлээ орхиж чадалгүй, бүр тэмцээн уралдаанд ч ордог аж.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Жоанна Каас 86 настай хэдий ч гимнастикаар хичээллэдэг. Та түүнийг хүүхэд байхаасаа эхлэн гимнастикаар хичээллэсэн гэж бодож байна уу. Тэрээр тэтгэвэрт гарсныхаа дараа буюу 56 настайгаасаа эхлэн өдгөө 30 жил энэхүү спортоор хичээллэж байгаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

75 настай

Нина Мелникова болон Антонина Куликова Японы тулааны төрөл болох айкидогоор хичээллэдэг. Тэд долоо хоногт хоёр удаа, гурван цагаар хичээллэдэг бөгөөд дасгал сургуулилтаа огтхон ч тасалж байгаагүй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

79 настай Лиод Хан өвөө 65 наснаасаа эхлэн скэйтбордоор хичээллэжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэргэжлийн шүхэрчин Пэт Мурхэд нь 81 настай ч өдгөө дэлхийн улс орнуудад аялж эхнэрийн хамтаар шүхрээр буудаг байна. Пэт Мурхэд дэлхийн 180 гаруй орноор аялжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

78 настай Пол Феген нь цагтаа саятан байсан ч 66 насандаа дампуурч илбэчин болжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Грэта 61 настай. Гэхдээ түүнийг энгийн үед хэн ч харсан шонтой бүжиглэгч гэж хэн ч хэлэхээргүй юм. Тэрээр 59 настайдаа ясны сийрэгжилттэй болж эмчийн зөвлөснөөр спортоор хичээллэх шаардлагатай болжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дуан Зинфу өвөө 73 настай ч тэрээр гайхалтай уян хатан биетэй аж. Шилний үйлдвэрт зогсоогоороо ажилладаг байсан тэрээр өвдгөндөө ч хүрч чаддаггүй байжээ. Харин сунгалтын дасгал сургуулилтын ачаар ийнхүү гайхамшигтай үр дүнд хүрчээ.

Монтсэррэт Мечо 78 настай. Тэрээр 4000 метрийн өндрөөс шүхрээс буухдаа огтхон ч зүрхшээдэггүй нэгэн. Мөн тэрээр усанд сэлэлтийн хэд хэдэн дээд амжилтыг тогтоож байсан нэгэн аж.

www.ehlel.com

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • дима

      (49.0.162.242) 2015-02-15 20:25
      • 0
      • 0

      ийм сайхан ануухан өтлөх юмсан.

      Хариулах