Өөртэйгөө өнгөрөөсөн 8 цаг буюу аймшигт туршилт

Twitter Print
2016 оны 03-р сар 09-нд 15:18 цагт
Мэдээний зураг,

Сэтгэл судлаач нэгэн туршилт явуулжээ. 12-18 насны хүүхдүүдэд гар утас, телевизор, радио, компьютер ашиглахгүй, хэн нэгэнтэй ярихгүй, зөвхөн өөрөө өөртэйгээ найман цагийг өнгөрөөхийг санал болгов. Гэхдээ захиа бичих, ном унших, хөгжим тоглох, зурах, гар урлал хийх, дуулах, зугаалах зэргийг зөвшөөрөв.

Сэтгэл судлаач туршилтыг хийхдээ орчин үеийн хүүхдүүд хэтэрхий интернет орчинд зугаацах болсноор бие бялдар болоод дотоод сэтгэлгээний хувьд хөгжиж чаддаггүй, дотоод ертөнцөө мэдээдэггүй гэсэн таамгаа батлах зорилго тавьжээ.

Дүрмийн дагуу туршилтын маргааш хүүхдүүд ганцаар байхдаа юу мэдэрсэн тухайгаа ярих ёстой байлаа. Хэрэв сэтгэлийн гүн хямралд орвол тэр даруй туршилтыг зогсоож, цаг, шалтгааныг тэмдэглэж аваад явуулахыг зөвлөв. 

Ер нь энэ туршилт оролцогчдод сэтгэл санааны цохилт өгч, тэдэнд муугаар нөлөөлөх боломжгүй мэт санагдана. Гэвч туршилт ямар ч аюулгүй гэж бодсон сэтгэл судлаач андуурчээ. Шоконд оруулахаар үр дүн гарна гэж хэн ч төсөөлөхгүй байлаа. 

Энэхүү туршилтанд орсон 68 хүүхдээс дөнгөж гурав нь буюу нэг охин, хоёр хөвгүүн туршилтыг давж гарчээ. Гурван хүүхдэд туршилтын явцад амиа хорлох бодол төржээ. Таван хүүхэд ямар нэгэн амь дүйсэн сорилгод орсон мэт сандарч түгшсэн байлаа. Харин 27 хүүхдийн бөөлжис цутгаж, хөлс нь чийхарч, толгой нь эргэж, халуурч, гэдэс нь өвдөж, толгойн үс хөдөлж буй юм шиг эвгүй мэдрэмж төрсөн байна. Бараг оролцогч болгон их бага хэмжээгээр айдас, гутралд автжээ. 

Туршилт эхэлснээс 2-3 цагийн дараа оролцогчид хэдийнэ нэг нэгнээ сонирхохоо больсон байна. Гурван цагийн дараа 10 оролцогч ганцаардаж байна гэж туршилтаас татгалзжээ. 

Туршилтыг давж чадсан охин ганцаараа байх найман цагт юу мэдэрснээ бичсэн тэмдэглэлийн дэвтрээ сэтгэл судлаачид авчирч өгчээ. 

Туршилтын явцад хүүхдүүд юу хийж байсан бэ? 

- Хоол хийж идсэн.

- Ном уншсан, эсвэл уншихыг оролдсон.

- Ямар нэгэн гэрийн даалгавар хийсэн ч энэ нь аргагүйн эрхэнд орсноос үүдэлтэй. 

- Цонх руу харж, эсвэл өрөөгөөр нэг холхиж байсан.

- Дэлгүүр явж эсвэл цайны газар орсон. (Хоорондоо ярих хориотой байсан ч зарим нь худалдагч, кассчинтай ярьж болно гэж бодсон)

- Үгийн сүлжээ бөглөсөн.

- Усанд орсон.

- Өрөө цэвэрлэсэн.

- Төрсөн мэдрэмж, бодлоо цаасан дээр бичсэн.

- Гитар, төгөлдөр хуур тоглосон.

- Гурав нь шүлэг, өгүүллэг бичсэн.

- Нэг хөвгүүн бараг таван цаг автобус, троллейбусаар зугаалсан.

- Нэг охин хатгамал хийсэн.

- Нэг хөвгүүн парк орж гурван цаг тоглосны эцэст гэдэс нь өвдөж бөөлжсөн.

- Бас нэг хөвгүүн хотын нэг захаас нөгөө зах хүртэл 25 км газар алхсан.

- Нэг охин залбирсан.

Бараг бүх оролцогч унтахыг оролдсон ч бүтсэнгүй. Толгойд нь элдэв бодол эргэлдэж, түгшүүртэй байлгасан аж. 

Туршилт дууссаныг зарлангуут 14 хүүхэд хамгийн түрүүнд Facebook рүү оров. Хорин хүүхэд найзууд руугаа, гурав нь эцэг эх рүүгээ утасдаж, тав нь гэр лүүгээ буцжээ. Үлдсэн хүүхдүүд телевизор асааж, компьютер тоглоом тоглож эхлэв. Түүнээс гадна бараг бүх оролцогч хөгжим асааж, эсвэл чихэндээ чихэвч шургуулжээ. 

Туршилт дууслаа гэнгүүт тэдэнд төрж байсан гэх бүх айдас, өвчний шинж тэмдгүүд алга болов. Бүх оролцогч туршилтын явцад төрсөн бодлуудаасаа айснаа ярьж байлаа. Тэдний дийлэнх буюу 51 оролцогч “хараат байдал байх таалагддаггүй”, “надад үргэлж интернет хэрэгтэй”, “би утасгүйгээр амьдарч чадахгүйгээ ойлгосон”, "фейсбүүк бол миний амьдрал" гэх мэт үгийг туршилтыг давж чадаагүй шалтгаанаа тайлбарлахдаа ашигласан байв.

Харин туршилтыг амжилттай давсан хоёр хөвгүүний нэг нь найман цагийн турш усан онгоцны загвар нааж, завсарт нь хооллож, нохойгоо салхилуулж байв. Нөгөө хөвгүүн нь эхлээд өөрийн цуглуулгыг эмхэлж, харин дараа нь цэцэг суулгав. Тэр хоёрын алинд ч туршилтын явцад сөрөг мэдрэмж төрөөгүй бөгөөд айдаст ч автаагүй байна. 

Эцэст нь туршилтыг явуулсан сэтгэл судлаач хүртэл туршилтын үр дүнгээс айж, сэтгэл нь эмзэглэв. Туршилтад хүүхдүүд сайн дураараа оролцсон гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

Г.Даваадорж

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.123.46) 2016-03-07 17:00
      • 0
      • 1

      Туршилтыг тэсч гарсан гурван хүүхэд диваажинд үлдсэн тэвчээргүй залуус тамд амьдрах юм байна л даа өөрөөр хэлбэл тэвчээртэй нь бие дааж сайхан амьдрах чадвартай үлдсэн нь хүндрэл бэрхшээлийг гадны хүнээс хамаарч амьдрна гэсэн үг юм Одооны залуусыг таних маш хэрэгтэй туршилт байна

      Хариулах

    • tusuulduu

      (175.223.15.34) 2015-03-30 22:44
      • 0
      • 1

      Gehdee buten sar internet. Utas. Tv. Radio. Chihewch. Hugjimnuus buh ymnaas hol baina geed tusuulduu

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.216) 2015-02-14 01:10
      • 0
      • 2

      Bi bol 5 n tsag togoldor huur tohlood 2 tsag dasgal hiigeed 1 tsag hevteel duusgachih yum bn.

      Хариулах

    • Сэтгэж амьдар л даа

      (43.242.241.6) 2015-02-13 12:42
      • 0
      • 3

      Зөвхөн ганцаараа нэг өрөөнд 8цаг байвал бүр үхэх юм байна л даа. Хүн төрөлхтөн ийм өчүүхэн гэж үүүүүү

      Хариулах

    • Зочин

      (202.179.12.6) 2015-02-12 14:35
      • 0
      • 1

      bi bsan bol hangalttai 8 tsag bolchih yum bn nom unshaad uidwal gutiaraa toglood tged garj zugaalaad untah geh meteer

      Хариулах

    • Legion

      (202.126.91.159) 2015-02-10 17:19
      • 0
      • 1

      Энэ туршилтын хамгийн том алдаа нь хэн нэгэнтэй ярихгүй байхыг оруулсан нь энэ туршилтыг аймшигтай үр дүнд хүргэсэн юм биш үү

      Хариулах

    • Legion

      (202.126.91.159) 2015-02-10 17:19
      • 0
      • 1

      Энэ туршилтын хамгийн том алдаа нь хэн нэгэнтэй ярихгүй байхыг оруулсан нь энэ туршилтыг аймшигтай үр дүнд хүргэсэн юм биш үү

      Хариулах

    • oorsdoo hiiged uzchiheech :)

      (103.23.51.1) 2015-02-09 18:20
      • 0
      • 1

      8tsagig hentei ch haritsahQ computer togoloom togolohQ zuragt uzehQ hogjim sonsohQ gej bgam bishu ?.. zarim neg n bi 8tsag