Иссык куль буюу Ишгэн хөл нуурын Сарт халимагууд

Twitter Print
2019 оны 07-р сар 05-нд 17:44 цагт
Мэдээний зураг,

Хиргисчүүдийн бахархал Иссык куль нуур. Монголын Эзэнт гүрний үеийн түүхэнд “Ишгэн хөл”, “Исгэлэн” гэх зэрэг янз бүрээр нэрлэгдсэн тус нуур нь далайн түвшнээс дээш хамгийн өндөрт өргөгдсөн дэлхийн хамгийн цэнгэг уст нуур бөгөөд Киргиз улсын зүүн хойд хэсэгт Тэнгэр уул, Кунглей, Ала-Тоо уулсын дунд цэлэлзэн оршдог.

Иссык-Куль гэдэг нь монголоор “Бүлээн нуур” гэсэн үг болох ба өвөл хөлддөггүй учир ийнхүү нэрлэжээ. Хиргисчүүд нуураа бахархан “Киргизийн хөх сувд” хэмээн хайрлан нэрлэх ба энэ нуур Хөвсгөл нуураас талбайн хэмжээгээрээ 2.3 дахин, эзэлхүүнээрээ 4.5 дахин том бөгөөд цэнгэг усны нөөцөөрөө Байгаль нуурын дараа ордог байна. 

Иссык куль нуур нь монголчуудын түүхтэй нэгэн жимээр холбогддог нь энэ нуурын дэргэд Монголын ихэс дээдэс цуглан Зүчийн ахмад хүү Бат ханы удирдлаган дор их хуралдайгаа ёслол төгөлдөр хийн их Монгол улсын хаан сууринд Толуйн ахмад хөвгүүн Мөнхийг залж байжээ.

Одоо энэ нуурын хөвөөнөө Сарт халимагууд хэмээх ойрaд түмний арван мянга орчим үр сад амьдарч сууна. Тэд Зүүнгарын хаант улс унасны дараа Уйгараар дамжин Хиргис нутагт очсон торгууд хошууд нарын удам гэх ба бас Ижил мөрнөөс хөдөлсөн торгуудын их нүүдлээс манжид дагаар орохыг хүсээгүй үлдсэн хэсэг нь хиргис нартай тохирон Иссык куль нуурын хөвөөнд суурьшсан ч гэж үздэг.

Баруун монголоос хальж тасран одсон өөрсдийгөө Сарт халимагууд гэх болсон хөх Монголын тасархай эдгээр ойрад түмний үр сад он цагийн эрхээр харьд уусан шингэж, хэл соёл нь бүдгэрч хиргисчүүдийн нэг хэсэг болжээ.

Сарт халимагууд Иссык куль нуурынхаа зүүн эрэг дагуу Киргизийн гурван гацаанд төвлөрөн суух ба уламжлалт мал аж ахуй эрхлэхээс гадна амьжиргааны гол сурвалж нь газар тариалан болжээ. Нэг халимаг өрх дунджаар 100-300 орчим толгой мал малладаг байна. Мөн тэд жимс, жимсгэнэ тарьж аж ахуйдаа нэмэрлэдэг гэнэ.

Сарт халимагууд энд ирж суурьшаад таван үе болсон тул эх хэлээрээ тун бага, харин ойрд аялгуутай хиргис, орос хэлээр чөлөөтэй ярьдаг болжээ. Цагийн эрхэнд бүгд исламын шашны суннит урсгалыг шүтэж  сууна.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.8.243) 2018-09-09 16:40
      • 0
      • 0

      Энэ нээрээ шаах юмаа давстай нуурыг цэнгэг гэх шиг мөн мөнх хааныг хаан суулгах үед Бат биш дүү Бэрх нь их хуралдай даргалж байсан баймаар юм тэгээд ч энэ иссик нуурбн хажууд биш хөдөө аралд биздээ

      Хариулах

    • Мижиг

      (103.23.51.3) 2015-09-14 11:26
      • 0
      • 1

      Харчингууд энэ нуурын орчимд хэсэг хугацаанд сууж байсан тухай мэдээ байдаг. Энэ тухаймэдээ байна уу?

      Хариулах

    • зочин

      (112.72.13.185) 2015-02-09 23:00
      • 0
      • 1

      монголчууд манжид дагаар орох болсон шалтгаан бол боол галдан бошигт хаан суух гэж Монголд байнгын дайн тулаан хийх болсон, мөн галдан орос, манжид очиж өөрийгөө хаан болговол Халхыг дарж өгнө гэж 2 үзүүртэй зүү шиг аашлан богино ухаантай байсан, Хархоринг шатаасан гэх мэт тэнэг үйлдлүүдээс нь болсон байдаг.товчоор бол Монголоо худалдсан хүн нь галдан бошигт. түүх уншдаг болсноосоо хойш үүнийг мэдэж авсан,уншдаггүй хүмүүс түүнийг эх оронч гэж эндүүрдэг

      Хариулах

    • хасаг ах нь байна

      (202.179.20.109) 2015-02-09 13:29
      • 0
      • 1

      хотонгууд л гэсэн үг

      Хариулах

    • лха

      (150.129.143.126) 2015-02-09 12:33
      • 0
      • 1

      Хэн бидний Монголчуудыг дэлхийн дайдад тараасан юм бэ ?

      Хариулах

    • Зочин

      (183.81.171.147) 2015-02-09 12:46
      • 0
      • 1

      монголчуудын эвдрэл, угсаа хоорондын тэмцэл...

      Хариулах

    • ЗОЧИН

      (112.72.13.177) 2015-02-09 10:42
      • 0
      • 1

      ЭНЭ ЯМАР НЭРТЭЙ НУУР БАЙХ ХАСГУУД ЯАЖ НЭРЭЛДЭГ БИДЭНД ХАМААГҮЙ ГӨЛДӨН БОШИГТООС ӨМНӨ ОЧСОН ГЭДЭГ ХАРИН ХУДЛАА ШҮҮ

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.177) 2015-02-09 10:12
      • 0
      • 2

      100-Н САЯ ХҮНТЭЙ ИХ МОНГОЛ ,150 САЯ ХҮНТЭЙ ИХ МОГОЛ УЛСЫГ БАЙГУУЛЖ БАЙСАН МОНГОЛЧУУД МАХ ЦУСНЫ ТАСАРХАЙ 10 МЯНГАН ХҮНЭЭ Ч АВЧ НЭГТГЭХ СЭТГЭЛГҮЙ ОРОНЦОГ УДИРДАГЧИДТАЙ ХУЛГАЙЧ НАРААР ДҮҮРСЭН ӨЧҮҮХЭН ТӨРТӨЙ БОЛСОНД ҮНЭХЭЭР ГУТАЖ БАЙНА

      Хариулах

    • Зочин

      (202.179.15.14) 2015-02-09 09:57
      • 0
      • 1

      Ene nuur dabstai ustai nuur.manai hobsgol bol tseneg nuur yumaa.ene nuur tomomoor ch gvneerei ih tom bishee hobsgoloos.

      Хариулах

    • Зочин

      (203.194.114.186) 2015-02-09 00:31
      • 0
      • 1

      Mongolchuud ug nuuriig Tumurt nuur gedeg bailaa gej.

      Хариулах

    • өмхий хасагууд

      (203.91.117.4) 2015-02-08 23:26
      • 0
      • 1

      өмхий хасагууд юу гэж нэрлэх нь хэнд хамаатай юм...

      Хариулах

    • nasaa

      (103.26.193.10) 2015-02-08 21:36
      • 0
      • 1

      Bitgii erguut ene chine galdan boshigtoos omno nuudellesen tuuhee sain unsh

      Хариулах

    • зөв бичээч ээ

      (202.126.89.199) 2015-02-08 21:23
      • 0
      • 1

      Ышык гөл буюу гэрэлт нуур гэсэн түрэг үг.Юмаа мэдэж бичиж бай.

      Хариулах

    • commentchin

      (202.179.11.202) 2015-02-08 20:04
      • 0
      • 0

      kazakuud umnud khursh bolokh tureg garaliin ulsuudiig sart khoid khursh bolokh tureg garaliin irgediig nogai gej nerledeg al esvel sart esvel khalimag gej nerlekh kheregtei

      Хариулах

    • ЗОЧИН

      (112.72.13.177) 2015-02-08 19:30
      • 0
      • 0

      АДГИЙН ТЭНЭГ МУНХАГ ЛАМ ЗАНАБАЗАР МОНГОЛОО ХУДАЛДАЖ МАНЖТАЙ НИЙЛЭН 200 ГАРУЙ МЯНГАН МОНГОЛОО ХЯДАХ ҮЕД ЗУГТААЖ ГАРСАН ХҮМҮҮСЭЭ ХӨӨРХИЙ ТЭГЭЭГҮЙ БОЛ БИД ӨДИЙД БАЙГАЛЬ НУУР БОЛОН ТУВАГИЙН МЯНГАН НУУР БАЛХАШ НУУРТ ЗАГАСЧИЛЖ ТҮВДИЙН УУЛСЫГ ХИЛ ДЭЭРЭЭ ХАРАХ БАЙЛАА

      Хариулах

    • баяр

      (202.126.89.160) 2015-02-09 08:53
      • 0
      • 0

      санал нэг байна. өөрийн эрх мэдлээ авч үлдэх гэсэн лам ноёд манжид уравсан

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.99) 2015-02-08 17:22
      • 0
      • 0

      galdan boshigtiin tsust yargalaliin daraa aisandaa durvesen yum bishuu.ene durveduud

      Хариулах