Тэргүүн хатагтай Б.Болормаа эмнэлэгт хөрөнгө оруулалт хийлээ

Twitter Print
2015 оны 02-р сар 06-нд 17:49 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Монгол Улсын тэргүүн хатагтай, “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сан ТББ-ын тэргүүн, Х.Болормаа Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн хоёр өрөөг тохижуулсанаа хүлээлгэн өглөө. Тэргүүн хатагтай Б.Болормаа хавдрын өвчлөл жил ирэх бүр нэмэгдсээр байна. Уг өвчнөөс хүн амаа урьдчилан сэргийлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэхэд орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай ба хавдартай тэмцэх дэлхийн өдөртэй зэрэгцэн тус эмнэлэгт бага ч атугай хөрөнгө оруулалт хийсэндээ баяртай  буйгаа илэрхийлэв.

Төв аймгийн хэмжээнд жилд 180 гаруй хүн хавдраар өвчилдөгийн 130 орчим нь хүндэрсэн үедээ эмнэлгийн байгууллагад ханддаг аж. “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сан, ТББ ийнхүү 20 гаруй сая төгрөгийн өртөгтэй тасгаа 16 дахь аймагтаа хүлээлгэн өгсөн нь энэ бөгөөд цаашид Дундговь, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Говь-Алтай аймгуудад  ажиллах юм байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.