Д.Ганбат гишүүн "Монгол бичиг араб бичгээс эхтэй" гэв

Twitter Print
2015 оны 02-р сар 06-нд 16:44 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Б.Ганбат “Эдийн засаг хүнд байхад энэ хуулийг хэлэлцэх шаардлага байна уу. Өнгөрсөн улирсантай зууралдаад байвал урагшаа явахгүй. Өмнөх түүхээ тодорхой хэмжээнд ярья. Бид тэртэй тэргүй том үндэстэн шүү дээ. Том бодлого явуулах ёстой. Математик, физик зэргийг илүү хөгжүүлэх учиртай. Хүүхдүүдээ яаж зовоох гээд байгаа юм бэ. А.Бакей гишүүнээс асуу л даа. Олонд таалагдах гээд л ийм юм яриад байна. Араб бичгээс эх аваад, Уйгаржингаар дамжаад ирсэн бичгийг Монгол бичиг гэж ойлгож болох уу” гэв.

Эрдэмтэн Ш.Чоймаа “Бид Арабаас монгол бичгийг авсан юм байхгүй. МЭӨ Х зууны үед анх энэ бичгийг хэрэглэсэн байдаг. Дараа нь цогдууд болон уйгарууд авч залгаж хэрэглэсэн ч лалын шашинд орсон тул орхисон. Эзэн Чингис хааны үед бид албан ёсоор төрийн бичиг болгосон юм. Гэхдээ бид монгол бичгийг улам боловсронгуй болгосон юм шүү” хэмээн хэллээ.

Ажлын хэсгийн гишүүн Л.Энх-Амгалан “Б.Ганбат гишүүний амнаас ийм үг гарч байгаад харамсч байна. Энэ бол Монголын эмгэнэл. ЮНЕСКО-д монгол бичгээ бүртгүүлэх гэж бид олон жил хүлээсэн. 2013 онд л бүртгүүллээ. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын бичиг баримтдаа уламжлалт зан заншлаа хадгалсан хичээл заана гээд нэг сарын өмнө энэ танхимд баталсан. Гэтэл одоо юу яриад байгаа юм. Ийм төрийн түшээд байна гэхээр би үнэхээр гайхаж байна. Төрийн ой санамж гэж байх ёстой биз дээ. Монгол бичиг сурах боломжийг иргэдэд олгох ёстой. 2025 оноос хойш Монголын түүх дуусахгүй”  хэмээв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.31.37) 2015-02-12 09:59
      • 0
      • 0

      Энэ ихээхэн мунхаг хүн дээ... Би хууль санаачилсан, би ахалж ажилласан гээд л яриад байдаг би-гийн өвчин туссан хүн байна билээ.....

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.64) 2015-02-07 20:46
      • 0
      • 1

      энэ гишүүнийг шүүмжлэхээсээ өмнө монгол бичигэндээ тааруулж ярих аялгаа л зохицуул бид хуучин монгол босоо бичгээрээ ярих болбол одоогийн яриагаа дэлхийд хэнч мэдэхгүй бүтээгдэхүүнүүдийг нэрлэдэг нэр өмд хувцасныхаа ч нэрлэгээг устгаж байж л монгол бичиг монгол ярианы авиа зүйг солих гэж бас маргалдах байх даа ухаантай мэргэн болох гэж битгий яар шүүмжил тэртэй тэргүй одоогийн монгол хэлтэй адилхан хэл хаана ч байхгүй

      Хариулах

    • Зочин

      (182.160.4.30) 2015-02-07 13:21
      • 0
      • 0

      Ийм малууд яаж УИХ-д сууж байдаг байнаа.Ичиж үхмээр юмаа.Мунхагийн дээд мунхаг юм даа.

      Хариулах

    • Рэмбо

      (182.160.42.2) 2015-02-07 01:39
      • 0
      • 0

      Хөөрхийдөө энэ ах...ийм юм ярьж байхыг бодвол ухаан нэмгэн УИХ гишүүн л юм байна.

      Хариулах

    • ggg

      (202.21.106.145) 2015-02-06 21:49
      • 0
      • 0

      mal

      Хариулах

    • Зочин

      (203.160.55.130) 2015-02-06 21:29
      • 0
      • 0

      ene bolobsrollgui teneg u genee

      Хариулах

    • rrrrrrrrrrrrRRRRR

      (103.26.194.155) 2015-02-06 20:55
      • 0
      • 0

      DAGUUL......

      Хариулах