Пауэрлифтингийн УАШТ-ий аваргууд өнөөдөр тодорно

Twitter Print
2015 оны 02-р сар 06-нд 16:03 цагт
Мэдээний зураг,

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос зохион байгуулж буй Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” танхимд болж байна. “Чемпионс” клубээс ивээн тэтгэж буй тус тэмцээн залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалаар хоёр өдрийн турш болж, тамирчид нийт 23 жинд 300 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.

Тэмцээнд 24 байгууллагын 160 гаруй тамирчин оролцож байгаагийн дотор Ази тивийн аварга, Дэлхийн цом, ДАШТ-ий алтан медальт, ОУХМ Ш.Алтанбагана, залуучуудын ДАШТ-ий хэвтээ шахалтын аварга О.Баярбаатар нарын шилдэг тамирчид багтжээ. 

М.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.